Б.Түвшин: Өнөөдрийн НД-ын тогтолцоогоор монгол хүн монгол хүнийхээ нэрээр иргэний гэрээ байгуулаад бизнес эрхлэх ямар ч боломжгүй байна
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Түвшин хариуллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах гэж буй өөрчлөлт гуравхан зүйл заалтаас бүрдэнэ.
Нэгдүгээр зүйл заалтын ерөнхий агуулга нь иргэний хуулиар бизнес эрхэлж байгаа хувь хүнийхээ нэр дээр эрхэлж байгаа орлогоос 2 талаас нь нийгмийн даатгалыг албан журмаар авахаа больё л гэж байгаа юм. Нэг ёсондоо байгууллага дээр хөлсөөр ажиллах гэрээ, бусдаар гүйцэтгүүлэх ажил, нөгөө талдаа хувь хүн байдаг. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт чангарч эхэлснээрээ иргэн хүн ямар нэгэн хөдөлмөр эрхлэхэд тэр нь орлого нь байдаг. Тэгэхээр хөлсөөр ажиллах гэрээ гэдэг нь иргэн хүнийхээ хувьд иргэний хуулиар зохицуулсан гэрээ байгаад байгаа учраас энэ төрлийн бүх гэрээний орлогоос 2 талаас нь албан журмаар нийгмийн даатгал 10, 10% авчхаар энэ орлого нь боломж байхгүй. Үүний дараа хүн амын орлогын албан татвар 10% суутгачихна. Иргэний орлогыг бизнесийн орлого гэж үзэж байгаа учраас хамгийн өндөр татвараар буюу 10%-ийн орлого нэг талаасаа харахад ноогдуулаад байгаа. Гэтэл нөгөө талаас хөдөлмөрийн хөлстэй адилтгаж 10, 10%-аар 2 талаасаа 20% суутгаж байгаа. Тэгэхээр дэлхийд ч энэ жишиг байхгүй. Орлогоосоо дахиад НӨАТ-ыг оролцуулбал 40% төлөөд амьдардаг бизнес байхгүй. Үүний муу үр дагавар нь монгол хүн монгол хүнийхээ нэрээрээ иргэний гэрээ байгуулаад бизнес эрхлэх ямар ч боломжгүй болж байгаа юм аа. Энэ хүмүүсийг яаж нийгмийн даатгалд хамруулж болох вэ гэдэг бодлого зөв юм. Иргэний хуулиас авахыг нь больчихъё. Хөдөлмөрийн хүчин чанартай харилцаануудаас нийгмийн даатгалыг яг авдгаараа авна. Энэ талаар ерөөсөө огт хөндөөгүй. Ингэснээрээ нийгмийн даатгалын албан журам, ялангуяа энэ 2 талаас ажил олгогч ажилтнаас авдаг нь зөвхөн хөдөлмөрийн харилцаан дээрээ байя аа гээд эрх зүйн нэг талаа зохицуулчхаж байгаа юм. Иргэний хуулиар зохицуулж байгаа хүмүүсийг яаж нийгмийн энэ хамгаалалд оруулж ирэх вэ гэхээр орлогод нь таарсан бүтээгдэхүүнүүд хийдэг. Жишээлбэл Англи, Солонгос зэрэг улсууд өнөөдөр юу хийж байна вэ гэхээр жилдээ нэг удаа тайлан гаргаад сар болгон байнгын даатгалуудыг төлөөд явж байдаг. Ингэж орлогод нь таарсан шийдэл хийхгүй орлогоос нь ажилтан ажилтан бишээр ингээд авчихаар бизнесүүдийг эдийн засгийн хувьд сэргэх боломжгүй болгочхоод байгаа юм.
Хоёрдугаарт, А.Ариунзаяа гишүүний хэлсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зугтаах асуудлын хувьд манай Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3 дээр нэг агуулга бий. Ажил олгогч ажилтан хоорондын харилцаа нь энэ хуулийн 41 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээний харилцаа нь хөдөлмөрийн эрхлэлтийн шинжийг агуулсан байвал түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж байгаа юм. Нэг ёсондоо хөдөлмөрийн шинж чанартай гэрээ байгуулсан тохиолдолд өөр гэрээ байгуулахыг хориглоно. Манай хуулийн төсөл дээр ч ийм төрлийн гэрээ байгуулсан бол нийгмийн даатгалыг нь нөхөн төлүүлнэ ээ гээд заачихсан. Тийм учраас бизнесийн орлогоос нь авахаа больё.
Гуравдугаарт, А.Ариунзаяа гишүүний хэлсэн хуваарилалтаас хуримтлалын зарчим руу шилжье гэж байгаа нь нэг талдаа зөв зарчим. Хүмүүс бизнесийнхээ орлогоос 2 талаас нь 20, 20 хувь суутгаад хуримтлал үүсгэнэ гээд байгаа боловч орлогууд нь ихэвчлэн цаг хугацааны шинж чанартай, зарим нь жилдээ нэг удаа, жилдээ 2 удаа гэрээ байгуулах ийм орлогын шинж чанартай байдаг. Энэ нь өөрөө нөгөө тогтвортой байдлыг хангаж чадахгүй учраас нийгмийн хамгааллыг бүрэн хангаж чадахгүйд хүрээд байгаа юм. Тийм учраас нэн ялангуяа 79 оноос хойш хуримтлалын тэтгэврийг нь тооцоолоод үзэхээр өмнөх цалин суурьтайгаасаа хамаагүй бага гарч байгаа. Энэ аргачлалууд дээрээ бид анхаарах хэрэгтэй.
ШИНЭ МЭДЭЭ



