
Т.Доржханд Монгол Улсын Шадар сайдын үүргийг дахин хүлээлээ
УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдаар дахин томилогдож, тангаргаа өргөлөө.
Түүний хувьд Эрчим хүчний реформыг хийхэд голлох үүрэгтэй оролцож, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татах чиглэлд маш чухал алхмуудыг хийгээд буй. Шинэ Засгийн газрын цаг үед мөн энэ шинэчлэлийг үргэлжлүүлэхээ илэрхийлээд байгаа.
Тухайлбал, Арабын орнуудад хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үеэр ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татах, тухай бүс нутагтаа топ 10-т багтдаг "Aqua power" компанитай хамтарч ажиллахаар болсон. Мөн дөрөвдүгээр сарын сүүлээр Монгол Улсын Эрчим хүчний үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломжтой болсон юм.
ШИНЭ МЭДЭЭ



