МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

М.Бадамсүрэн: Хүүхдийг хичээлээс гадуур хөгжүүлэхэд Төр эцэг, эхчүүдтэй хамтарч ажиллах зохицуулалтыг хуулиар баталгаажуулна
2025.06.05
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

М.Бадамсүрэн: Хүүхдийг хичээлээс гадуур хөгжүүлэхэд Төр эцэг, эхчүүдтэй хамтарч ажиллах зохицуулалтыг хуулиар баталгаажуулна

Шинжлэх Ухаан асар хурдтай хөгжиж байна. Энэ нь нийгэмд өрсөлдөөнийг бий болгож, ажилтан, хувь хүнээс мөн дайтай хурдтай хөгжихийг шаарддаг болоод буй.

Хүүхдийн хөгжих эрх монголд...

Эцэг эхчүүд бид үр хүүхэддээ өөрийгөө нээж, тань мэдэхэд нь, цаашлаад ямар мэргэжилтэй, нийгмийн байр суурьтай, хүсэл тэмүүлэл, амбицтай болохоо аль болох эрт илрүүлэхэд нь тусалж олон секц, дугуйланд хамруулахыг хичээдэг. Зарим нь чадаж яваа ч дийлэнх нь хүсэл төдий байсаар.

Монгол Улс маань ч Хүн төвтэй нийгмийг цогцоож “Хүүхэд нэгдүгээрт” зарчмыг баримталдаг болж байна. Яахын аргагүй эх орны ирээдүй, эзэд, итгэл найдвар, үргэлжлэл болсон хүүхдийн асуудлыг чухалчлах ч ёстой юм.

Өнөөдөр бид хүүхдийн асуудлыг Хүүхэд хамгааллын тухай болон, Хүүхдийн эрхийн тухай хуулиар зохицуулж байна. Анх 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэж, 1996 онд Хүүхдийн эрхийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж 2016 онд шинэчилж, өнгөрсөн жил Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан.

Хүүхдээ хамгаалахын сацуу хүүхдээ хөгжүүлэх асуудлыг ЕБС-д даатгаад орхих бус хүүхдийг хувь хүн болгох чиглэлээр олон талыг нь дэмжин хөгжүүлэх төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хичээлээс гадуур хэрэгжүүлэх, мөн хүүхдийн урлаг, спортын авьяас, ур чадварыг нээх, хөгжүүлэх үйл ажиллагаагаа дэмжих хэрэгцээ шаардлагыг хуулиар зохицуулснаар хүүхдийн хөгжил бодит утгаар биеллээ олно гэж үзэн УИХ-ын нэр бүхий гишүүд Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулжээ.

Хүүхэд хамгаалагдахаас гадна ХӨГЖИХ эрхтэй

Хүүхдээ хөгжүүлэх хүсэлтэй ч боломж, бололцоогүй, энэ талын ойлголтгүй, магадгүй залхуу эцэг эхчүүдэд төр нь, орон нутаг нь туслаад, хамтраад хөгжсөн ирээдүйг бий болгох боломж бүрдэж байна гэсэн үг. Хүүхэд хөгжүүлэх үйл хэрэгт томчууд бид гол үүргийг хүлээнэ. Үүнийг нийтээрээ хэрэгжүүлэхийн тулд төрийн бодлого болгон хуульчлах нь зүйтэй гэсэн үзэл баримтлал уг хуулийн амин сүнс юм.

Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид тусгагдсан “Тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” гэсэн зарчим болоод УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн Дорнод аймгийн засаг дарга байхдаа хэрэгжүүлж байсан, одоо ч хэрэгжиж яваа “Хүн болох багаасаа” төслийн сайн туршлага, онол практикийн судалгаанд үндэслэсэн гэв.

Манай улсын хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхдүүд бүрдүүлдэг бөгөөд 1,6 сая иргэний хөгжлийн асуудал хөндөгдөж байна. Уг хууль батлагдсанаар хичээлээс гадуурх

  • Хувь хүний амьдрах чадвар
  • Спортын төрлүүд
  • Гадаад хэл
  • Оюуны хөгжлийг дэмжсэн бусад 

төсөл, хөтөлбөрүүдийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж хүүхэд олон талаар үнэгүй хөгжих боломж нээгдэх маш чухал ач холбогдолтой.

ШИНЭ МЭДЭЭ