
2025.06.05
Орон нутгийн хөгжил
Сэлэнгэ аймгийн 1985 оны төгсөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЕБ-ын 8 жилийн дунд сургуулийг 1985 онд төгссөн 8А ангийн төгсөгчдөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу өчигдөр /2025.06.04/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Төрийн ордонтой танилцах арга хэмжээний хүрээнд Төрийн Ёслол хүндэтгэлийн танхимтай танилцан, төрийн ордон дахь түүх соёлын үнэт үзмэрийн дээж болох “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийг үзэж сонирхлоо. Мөн Төрийн есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татуулав.
ШИНЭ МЭДЭЭ


