
2025.06.05
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
ХБХХЕГ Хүртээмж, саадгүй байдлын албатай боллоо
УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр /2025.06.04/ Орон сууц, хүртээмжтэй зам талбайн асуудлаар Төрийн байгууллага болон ТББ, иргэдтэй уулзаж талуудын хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны тандан судалгааг авч, дараа нь НОСК-той уулзаж байсан бол энэ удаа илүү өргөн цар хүрээгээр бусад холбогдох төрийн болон харьяа байгууллагуудтай уулзаж уг асуудлыг хэдэн талаас нь харж шийдэл хэлэлцсэн байна.
Хэлэлцүүлэгт Барилгын яам, Сангийн яам, Монгол банк, ТОСК, НОСК, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас төлөөллүүд ирж ТББ, иргэдийн асуултад хариулж ойлголтоо нэгтгэснээрээ үр дүнтэй боллоо.
Хэлэлцүүлгээр гарсан үр дүн:
- Өвөлдөө коток шиг болдог гялгар явган хүний замуудыг хэрхэн шийдэж болох талаар Барилгын яам (Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам)-аас хариулт авлаа.
- Стандартын бус зам талбайн мэдээллээ иргэд Барилгын яамны сайт дээр мэдээллэдэг болно. Түүний дагуу арга хэмжээ авдаг болно.
- ХБХХЕГ Хүртээмж, саадгүй байдлын албатай болж байгаа ба тус алба нь Барилгын яамтай хамтарч гудамж, зам талбайг хүртээмжтэй болгох тал дээр ажиллана.
- ХБИ-дийг орон сууцжуулахад эхлээд маш олон хууль, эрхзүйн өөрчлөлтүүдийг хийх, хуулиа дагасан журмуудыг шинэчлэх шаардлагатай байна. Урт хугацааны өргөн цар хүрээтэй ажил болох нь ээ.
- "Гэрээсээ гарцгаая" компанит ажил өрнүүлж ХБИ-ийн оролцоог нэмэгдүүлж, олон нийтийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх ажил эхлүүлэхээр болов.