МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль хүртээмжтэй үйлчилдэггүй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2025.06.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль хүртээмжтэй үйлчилдэггүй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Өчигдөр /2025.06.03/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг НДШ, Татвар, Зээл авахтай холбоотой асуудлаар талуудын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ТББ-ын төлөөллүүд, нөгөө талаас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох мэргэжлийн хүмүүс ирж эрхзүйн зохицуулалтын асуудал үүсгээд байгаа хэсгүүд дээр санал солилцож, шийдвэрлэх гарц шийдлүүдийг ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ