МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Жаргалан: Монголбанк ЗГ-ын дохиураар биш, макро ЭЗ-ийн хүнд нөхцөлд хараат бус байдлаа хадгалж, бодлогын манлайлал гаргаж ажилламаар байна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.06.03) хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Макро эдийн засгийн байдал нэлээд хүндэрч байгаа талаар ярьж байна. Төсвийн орлого тасалдсан, нүүрсний үнэ унасантай холбоотойгоор. Монголбанкинд холбоотой 2 зүйл бий.

Валютын ханш болон инфляц. Доллар 3600 давж, Юаний ханш 500 гарлаа. Энэ нь болгоомжлол төрүүлж байна. Учир нь худалдааны салбарынханд хүнд цохилт болж байна. Инфляц 2 оронтой тоо руу орж болзошгүй боллоо.

Энэ цаг мөчид ЭЗБХ-ны гишүүд та бүхнээс Монголбанкны ерөнхийлөгчөөс бодлогын манлайлал хүсээд байгаа юм. Макро эдийн засгийн асуудал дээр бодлогын манлайлал гаргаж, энэ төрлийн зүйл яриач ээ гэдгийг гишүүд удаа дараалан асуулаа.

Монголбанкны тайлан apple pay нэвтрүүллээ-онцлох үйл явдал. Ерөнхийлөгч тийм хуралд хамрагдлаа. Та бүхэн хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж аваад засгийн газрын дохиураар биш, мөнгөний бодлогын хараат бус байдлыг хадгалаад макро эдийн засгийн бодлого дээрээ дорвитой санал гомдол уралдуулаад, УИХ-тайгаа нягт хамтарч ажиллаачээ гэж хүсч байна. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч болсноор Монголбанкнаас бодлогын манлайлал огт харагдсангүй. Засгийн газрын карма шиг явж ирлээ.

Д.Энхтүвшин гишүүний асуултад хариулахдаа  та хэллээ. Хөтөлбөрийн зээлүүд дээр Монголбанкны баланс дээр 3,6 их наяд төгрөгийн дүн байгаа гэж. Үүнийг задаргаатай нь хэлээд, дараа нь бичгээр ирүүлмээр байна. Ямар төсөл хөтөлбөрүүд явж байна, Эрдэнэс Монгол дээр байгаа зээл, бусад Хүнсний хувьсгал гэх мэт хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд бий. Тэдгээрийг нэгбүрчлэн дурдахыг хүсч байна.

Сая төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсан. Валютын орох урсгал дээр бид юу бодох вэ? Уул уурхайн нүүрсний үнэ буурч байгаа энэ цаг мөчид. Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд гаргамаар байна гэж ярьж байсан. Төрийн өмчит компаниуд дээр ямар боломжууд байна вэ?

Хяналтын зөвлөлийн гишүүдээ, та бүхний ирүүлсэн дүгнэлт хангалтгүй байна. Бүх гишүүд орж ирээгүй байна. Бид аудитын тайлангаас үзчих зүйлээ та бүхнээс хүсэхгүй байна. Та бүхэн ул суурьтай ажиллаад дорвитой дүгнэлтүүд өгмөөр байна. Санхүүгийн тайлан чинь 5 жил дараалаад хязгаарлагдмал дүгнэлттэй гарчихсан, Хяналтын зөвлөл саяхан томилогдож сонсгол хийсэн. Тэгэхээр дүгнэлтээ чамбайруулаад, шаардлагатай бол ЭЗБХ-ны гишүүдтэйгээ тусад нь уулзаж арай өөр түвшинд ажилламаар байна.

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ