2025.05.30
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

С.Одонтуяа: Энэ хуулийн хамгийн чухал ач холбогдол нь төсөл хэрэгжүүлэгч том, жижиг бүх төслүүдэд яг ижил шаардлага тавьж, хүндрэл учруулдаг байсныг , хуульд 3 зэрэглэл оруулж өглөө

УИХ-ын чуулганы 2025/05/30 өдрийн нэгдсэн хуралдаанаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын асуултад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж дандаа хийгддэг байсан. Өөрөөр хэлбэл, амьтандаа, ургамалдаа ямар нөлөөтэй юм гээд байхаас тухайн бүсэд төсөл хэрэгжүүлбэл нөлөөллийн бүсэд орж байгаа иргэдэд энэ төсөл хэрхэн нөлөөтэй юм бэ гэдгийг ер нь төдийлөн хөнддөггүй байсан. Тэгэхээр манай энэ хуулийн төслийн 3.1.6-д байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг тусгах зохицуулалтыг нэмэлтээр оруулж өгсөн. Мөн хуулийн төслийн 7.7-д үнэлгээнийх нь журам ангиллын агуулгад нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийхийг тусгасан байгаа. Ингэснээрээ бид бас энэ ОУБ-ын шаардлага стандарттай нийцэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Жишээлэхэд саяхан бид нар Эгийн голын УЦС-ын төслийнхөнтэй танилцахаар тухайн баг дээр очсон.Энэ багийн иргэдийн нийгмийн нөлөөллийн маш том асуудлууд байгаа. Энийг бол Ерөнхий сайд газар дээр нь өөрөө очоод энд бол нийгмийн нөлөөлөл бол маш чухал юм байна. Нөлөөллийн бүсэд орсноороо олон жил хохироод явсан юм байна гэдгийг гаргаад энэ дээр бол жишиг багийн төслийг бол хийж байгаа. ОУБ-ын шинжээчид ажиллахдаа хамгийн гол  өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр нийгмийн нөлөөллийн үнэлгээг энэ хуульд тусгаж өгөх. Олон улсын стандартад нийцэх янз бүрийн гаднын хөрөнгө оруулалт орж үүнийг хийсэн. Хуулийн хамгийн чухал ач холбогдол юу юм бэ гэхээр нэг төсөл хэрэгжүүлэгч үсчин ч бай нэг барилгын материалын жижиг дэлгүүр ч бай том уул уурхайн компани ч бай бүгдээрээ ижил шаардлага тавьдаг учраас энэ төслүүд бол маш хүндрэл учруулдаг. 

ШИНЭ МЭДЭЭ