
2025.06.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ж.Чинбүрэн: Хүүхдийн эрх хамгаалагдсан орон бол ирээдүй нь гэрэлтэй улс
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн Эх үрсийн баярын мэндчилгээг хүргэж байна.
Монгол Улсад 1.3 сая хүүхэд амьдарч байна. Тэд бол бидний ирээдүй, хойч үе. Хүүхдийн сэтгэлд байдаг хайр энэрэл, итгэлцэл, гэгээ гэрэл нь биднийг өдөр бүр урам зориг өгдөг билээ. Бяцхан охин маань нохой найзаа тэврэх тэр агшин бол хүүхэд бүрийн сэтгэл доторх хамгийн цэвэр ариун мэдрэмж юм.
Бид хүүхдүүдээ эрүүл, эрдэм боловсролтой, хүнлэг, аз жаргалтай өсгөхийн төлөө хариуцлагатай байх ёстой. Үүний тулд томчууд бид дараах зүйлсийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй:
- Вакцинд нь цаг тухайд нь хамруулъя. Улаан бурхан, ХПВ зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин бол таны хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хамгийн чухал алхам юм.
- Дам тамхидалтаас хүүхдээ хамгаалъя. Хүүхдийнхээ дэргэд аль ч төрлийн тамхи бүү татаарай. Хүүхэд дам тамхидалтад өртөх нь шууд утгаараа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг.
- Зорчигч тээврийн аюулгүй байдлыг сахья. Бага насны хүүхдийг авто машинд авч явахдаа, ялангуяа орон нутагт зорчиж аялахдаа #ЗААВАЛ зориулалтын хүүхдийн сандалд тээвэрлэхийг #УРИАЛЖ, #АНХААРУУЛЖ, #САНУУЛЖ байна. Эрүүл саруул, сайн сайхан өсөж буй хүүхэд зам тээврийн осол гэмтэлд өртөж хохирох ёсгүй!
- Архины хэрэглээг гэр бүлээсээ холдуулъя. Эцэг эх, томчууд бидний хариуцлага бол хүүхдийн аз жаргалтай ирээдүйг бататгах хамгийн чухал үндэс юм.
- Хүүхдийн эрх хамгаалагдсан орон бол ирээдүй нь гэрэлтэй улс. Тиймээс эцэг эх бүр хайр халамжтай, хариуцлагатай байж, хүүхдийнхээ төлөө хамгийн сайн орчныг бүрдүүлцгээе.
Монголын үрс маш олон болох болтугай! Хүүхдийн баярын мэнд хүргэе!
ШИНЭ МЭДЭЭ

Монгол эмчийн ур чадвар дэлхийд үнэлэгдлээ
2025.06.03