Монгол-Туркменистан улсууд нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлд хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ
2025.06.03
Гадаад харилцаа

Монгол-Туркменистан улсууд нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлд хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Энэ үеэр “Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Туркменистаны талаас Хөнгөн үйлдвэрийн сайд Н.Оразгелдиев нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт тусгаснаар хоёр улсын хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлд харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.  

ШИНЭ МЭДЭЭ