
2025.06.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Сэлэнгэ аймаг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор эх үрсийн баярыг тэмдэглэж байна
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй баярын арга хэмжээнд оролцлоо.
Хүүхэд бүрт баяр баясал, инээд хөөр бэлэглэх зорилгоор олон талт арга хэмжээ, урлагийн тоглолт, спортын тэмцээн уралдаануудыг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна.
Ч.Ундрам гишүүн хүүхэд бүхэн инээд хөөрөөр бялхаж, хайр халамж дүүрэн аз жаргалтай өсөж торних болтугай хэмээн хэлсэн үгэндээ онцлов.
ШИНЭ МЭДЭЭ


