
2025.06.03
Орон нутгийн хөгжил
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 16 нэр төрлийн нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмж гардууллаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр /2025.06.02/ Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах тусламж үйлчилгээний үйл ажиллагааг дэмжих зорилгоор хувийн хөрөнгө оруулалтаар нийт 40 сая төгрөгийн өртөг бүхий 16 нэр төрлийн нэн шаардлагатай нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Үүнд хэвтэн эмчлүүлэх болон үзлэгийн ор, инфра туяа, массажны сандал, электрофорез, искра, амьсгалын аппарат, гарын хөдөлгөөн сайжруулах төхөөрөмж, алхуулах тэргэнцэр (том, жижиг), өргөх бүс, ультразвук, толгойн болон хөлийн массажны аппарат, даралтны аппарат зэрэг багтаж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаанд ашиглагдаж эхэллээ.
Мөн Эх, үрсийн баярыг тохиолдуулан тус эмнэлгийн төрөх тасагт амаржаад буй ээжүүд, нярай хүүхдүүд болон төрөхийн өмнөх хяналтад байгаа ээжүүдтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүлэн, сэтгэлийн бэлэг гардуулжээ.
ШИНЭ МЭДЭЭ


