
2025.05.31
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙНХЭЭ АЛДАРТ ЭХЧҮҮДЭД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай 5-р сарын 31-ний өдөр улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө гар, бие оролцож, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллаж буй Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдэд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Төрийн дээд одон, медалийг гардуулан өглөө.
Тэрбээр "Сонгинохайрхан дүүргээс өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт, алдарт эхийн одон, медалиар тус тус шагнууллаа. Төрдөө үнэлүүлж, энгэрээ мялаасан та нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.