МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.06.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай /2025.05.31/ улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө гар, бие оролцож, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллаж буй Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдэд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Төрийн дээд одон, медаль хүртсэнийг гардуулан өглөө.

Сонгинохайрхан дүүргээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт, алдарт эхийн одон, медалиар тус тус шагнууллаа. Төрдөө үнэлүүлж, энгэрээ мялаасан та нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ