МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орхон аймгийн ЕБС-ийн нийт 1500 гаруй төгсөгчиддөө МӨНГӨН ХОНХНЫ БАЯР-ын мэнд хүргэе!
2025.05.30
Орон нутгийн хөгжил

Орхон аймгийн ЕБС-ийн нийт 1500 гаруй төгсөгчиддөө МӨНГӨН ХОНХНЫ БАЯР-ын мэнд хүргэе!

Энэ жилийн хувьд Орхон аймагтаа дөрвөн жил дараалан хэрэгжүүлсэн төслөө бүсийн хэмжээнд болгон өргөтгөж “Дурсамжийн дэвтрийн аян”-нд Хойд бүсийн 4000 гаруй хүүхдийг хамруулсан онцлогтой жил байв.

Тус аяныг “Утсанд бага дурсамжид их цаг зарцуулъя” уриатайгаар хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг бууруулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, анги хамт олны уур амьсгалыг сайжруулж, сурагч насны нандин дурсамжийг үлдээх зорилгоор зохион байгууллаа.

Төслийг “Багшийн хөгжлийн гарц” ТББ-тай хамтран хэрэгжүүлж, дурсамжийн дэвтрээс гадна өсвөр үеийн сэтгэлзүйн асуудал, айдас түгшүүрийг давах арга зам сэдвээр мэргэжлийн чиглүүлэгч багш сургалт орсон юм.

Түүнчлэн “Дурсамжийн дэвтрийн аян”-ы хүрээнд “Мөрөөдлөөр жигүүрлэсэн сурагч насаа мөнхлөхүй” сэдэвт рийл видеоны уралдааныг Хойд бүсийн хэмжээнд зохион байгуулж, нийт гурван аймгийн 36 ангийн 1400 орчим сурагчид оролцсон.

Уралдааны үр дүнд Орхон аймгаас:

  • Орхон аймгийн шилдэг ангиар урлагийн төрөлжсөн “Уран эгшиг” сургуулийн анхны төгсөгчид болох 12а ангийн хамт олон
  • Хоёрдугаар байрт, ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 12а ангийн хамт олон
  • Гуравдугаарт байрт, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 50 дахь удаагийн төгсөлт, 12б ангийн хамт олон тус тус шалгарч ангиараа зусланд амрах эрхийн бичиг, сургуульдаа тоног төхөөрөмжийн дэмжлэг болон дурсгалын зүйлээр шагнуулсныг “Эрдмийн баяр”-ын өдрөөр нь гардуулж, баяр дээр баяр нэмлээ.
  • Орхон аймгийн ЕБС-ийн нийт 1500 гаруй төгсөгч та бүхний цаашдын эзэмших мэргэжил, боловсрол эх нутагтаа эргэн зориулагдаж, орон нутагтаа өөрсдийн үнэт хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ их АМЖИЛТыг хүсье!

ШИНЭ МЭДЭЭ