МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эх орондоо хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулж буй “Одонтой ээж”-үүддээ баяр хүргэе!
2025.05.31
Орон нутгийн хөгжил

Эх орондоо хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулж буй “Одонтой ээж”-үүддээ баяр хүргэе!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Орхон аймгийн 378 ээж “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа.

Эх орондоо хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулж буй “Одонтой ээж”-үүддээ баяр хүргэе!

Энэ жилийн нэг онцлог нь эх үрийн хагацал үзсэн олон ээж элгээ дэвтээж “Алдарт эх”-ийн одонгоо нөхөн авсан явдал байв. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар зарлигаар батлагдсан журмын 2.3.2-т эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг тооцдог болсон нь олон гэр бүлд сэтгэлийн дэм, гомдлын тайлал болсон журмын шинэчлэл боллоо.

ШИНЭ МЭДЭЭ