ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАВ
2025.05.31
Орон нутгийн хөгжил

ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАВ

Аймаг болон сумын удирдлагуудтай Замын-Үүд суманд Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй дараах бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, яаравчлах тал дээр анхааруулж, удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Үүнд:

  1. Замын-Үүд суманд баригдаж буй Мандах наран хорооллын 288 айлын орон сууцны барилгын ажлын явц,
  2. Түүхт 70 жилийн ойтойгоо золгох гэж буй Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийг 960 хүүхдийн суудалтай шинэчлэн барьж буй ажлын явц,
  3. Замын-Үүд сумын 500 суудалтай Соёлын ордоны барилгын ажлын явц,
  4. Замын--Үүд сумын 4 дүгээр сургуулийг шинээр 640 хүүхдийн суудалтай Шинэ сургуулийн барилгын явц.

ШИНЭ МЭДЭЭ