МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.05.30
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Бат-Эрдэнэ: Утаагүй болох нь үр дүн болохоос буруутан хайх нь биш

 УИХ-ын чуулганы 2025/05/30 ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт”-ийг танилцууллаа.

Уг танилцуулагтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр суурь илэрхийллээ.

Тодорхой хэмжээнл эрчим хүчний хангалтыг хийхгүйгээр халаалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ? Түлсээр байвал утаа гарсаар л байна. Дулаалгын асуудлыг шийдэхгүйгээр дулаан алдагдалтай байгаа тохиолдолд өдөр бүр гал түлсээр л байна. Шийдэл гаргасан. Тухайлбал 2022 онд Эрдэнэс таван толгой дээр хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ нь хийгдээд тухайн үеийн уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу хүргүүлсэн.ТЭЗҮгээрээ үйл ажиллагаа явж байсан бол 2024 оны нэгдүгээр улиралд багтаад хагас коксын үйлдвэр ашиглалтад ороод өнөөдрийн шахмал 22 хувь биш 8 хувь руу орчих боломж байсан. 

Хоёрдугаарт, Нэг дарга ирдэг. Бүх хүмүүсээ сольж байгаа. Нөгөө хэд нь ажилтайгаа танилцсаар байгаад утааны улиралтай золгодог. Бэлтгэл ажил байхгүй. Яагаад утаа гараад байгаагаа ойлгодоггүй дарга нарын бүлэг бий болчихсон. Цаашдаа эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг зөв зүйтэй, татварын бодлогыг оруулж ирэх шаардлагатай гэж харж байна. Өнөөдрийн нийслэлийн утааны асуудал зөвхөн нийслэлийн асуудал биш шүү. Нийслэлийн асуудал гэж орхиж болохгүй.Учир нь утаагүй болох нь үр дүн болохоос буруутан хайх нь үр дүн биш. Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамныхан агуулгаа УИХ-даа ойлгуулж чадахгүй байна. Ажлын хэсгийнхэн эрх зүйн орчин дээр голлож анхаарч ажиллаач ээ. Хаана, эрх зүйн орчин дээр ямар зүйл байна гэдгийг гаргаж ирээд УИХ-аар асуудлуудаа шийдүүлээд яваач гэдгийг хүсэж байна.   

ШИНЭ МЭДЭЭ