
2025.05.31
Орон нутгийн хөгжил
ГОВЬ НУТГИЙНХАА ОДОНТОЙ ЭЭЖҮҮД, ОДОН АВЧ БУЙ ЭЭЖҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын хэмжээнд нийт 14,486 ээж “Эхийн алдар” I, II зэргийн одон авлаа.
Үүнээс ДОРНОГОВЬ аймгийн хэмжээнд нэгдүгээр зэргийн одон 44, хоёрдугаар зэргийн одон 241 ээжүүд ёслол төгөлдөр гардан авч байна. Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол ээжүүдийн буян заяа улам дэлгэрч, үр хүүхдүүдийнх нь ирээдүй гэрэлтэж явах болтугай.
ШИНЭ МЭДЭЭ

ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАВ
2025.05.31




Өмнөговь аймагт ажиллаж байна
2025.05.12

ГОВЬ РУУ УС ТАТАХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2025.05.12
