МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.05.30
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Д.Энхтуяа: "Таван толгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлш олон улсын стандартад нийцэхгүй байна

УИХ-ын чуулганы 2025/05/30ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт”-ийг танилцууллаа

Уг танилцуулагтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтуяа асуулт асууж, үг хэллээ.

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний одоогийн мөрдөж байгаа стандарт бол MNS5679:2019 гэсэн стандарт байгаа.Энэ нь ахуйн хэрэглээний олон улсын стандартад нийцэхгүй байна гэсэн анхан шатны дүгнэлт гарсан. Ирэх 11 сараас гал түлж эхлэхэд энэ стандарт хэвээр мөрдөгдөх үү эсхүл шинэ стандарт гаргаж байна уу?

Хоёрдугаарт, Эрдэнэс таван толгой компаниас эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр 1,5 их наядаар санхүүжүүлсэн. Тэгэхээр энэ өртөөгөө Улаанбаатар хотод шилжсэн.Өр төлбөрийн асуудал ямар хэмжээнд төлөгдөх вэ?    

Гуравдугаарт, 2024 оны байдлаар 817 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан.Ирэх өвөлд бэлэн үү? Энэ мөнгө төгрөгөө хэрхэн шийдэж байгаа вэ?

Дөрөвдүгээрт, Таван толгой компанийн үйл ажиллагаатай холбоотой нүүрс баяжуулах үйлдвэр хагас коксын үйлдвэр, нунтаг кокс бэлтгэн нийлүүлэх төсөл мэтээр санхүүжүүлсэн нийт хөрөнгийн зарцуулалтад холбогдох хяналт шалгалтыг хийнэ гэсэн мэдээллийг 11 сард өгч байсан. Энэ хянан шалгалт хийгдэж эхэлсэн үү. Эхэлсэн бол ямар хэмжээнд явж байгаа вэ?  

Тавдугаарт, Хийн түлшний асуудал хэл зэрэг явцтай явж байна. Хийн түлшээр хэдэн айл өрхийг хангах юм.Хийн түлшинд бэлтгэх ажил хэр зэрэг явж байна вэ? Учир нь хийн түлш нь бэлэн биш байгаа болохоор дахиад хүний амь нас эрсдэх. Аюулгүй ажиллагааны энэ зүйлийг одооноос эхэлж эхэлмээр байна. 

Түүний асуултад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, ажлын хэсгийн гишүүд нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ