О.Саранчулуун: Ялгаварлаж байгаа үйлдлийг хуульчлах шаардлага бий
УИХ-ын гишүүн О.Саранчулуун ялгаварлан гадуурхалтын асуудлыг хөндөж ийн ярилаа.
Тэрбээр "Эмнэлгийн үйлчилгээ авахын тулд заавал хүн гуйж байж дээшээ гарвал тэр ялгаварлан гадуурхалт. Харваас жижигхэн хэмжээгээр биччих юм бол харааны бэрхшээлтэй иргэдийг ялгаварлаж буй үйлдэл. Хүнийг ажилд авахдаа царай зүс, бие галбир зааж байвал бас л ялгаварлал. Ялгаварлагдсаныхаа төлөө хүмүүс гомдол гаргадаггүй ч мэдрэмж нь үлдчихдэг. Тиймээс ялгаварлаж байгаа үйлдлийг хуульчлах шаардлага бий" гэв.