2025.05.29
Эдийн засаг, Худалдаа
Ж.Алдаржавхлан: АН Засгийн газраас гарах нь тодорхой болсон юм чинь яамдыг нь татан буулгаад зардлыг нь танаж болохгүй юу
УИХ-ын чуулганы 2025/05/29 өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан асуулт асууж, үг хэллээ.
Төсвийн хүрээний мэдээллийн тогтоолыг харахад ирэх оны төсвийн зарлага, санхүүжилтийг 33,4 их наядад барина гэсэн тоо байна. Тэгэхээр энэ жилийнхээ төсвийн зарлагаа нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байна гэж ойлгож байна.Энэ зөв үү?
Хоёрдугаарт, Сангийн яамныхан бүтцийн өөрчлөлт хийвэл яасан юм. Төсвийн урсгал зардлаа бууруулаад хөрөнгө оруулалтын зардлаа нэмэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж ажиллавал яасан юм.Төсвийн урсгал, зардлаа бууруулахгүй болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Амласан ажил их байна. Засгийн газраас Ардчилсан нам гарах нь тодорхой болчихсон. Тиймээс яамыг нь татан буулгаад, төсвийн зардлаа хэмнэж болохгүй юу? Яамгүй сайдаар юу хийхэв.Олон шадар сайдын хэрэг байхгүй. Бүтцээ цомхотгоод урсгал зардлаа бууруулбал яасан юм.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц. Даваасүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ


