
Нисгэгч, инженер техникчдийнхээ нислэгийн цагийн хөлсийг 5-аас 10 ДАХИН нэмэгдүүлэв
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлэхдээ, Баатарлаг түүх, бахархалт 100 жилийн ойгоор нисэх хүчний гол ноён нуруу болсон нисгэгч, инженер техникчдийнхээ нислэгийн цагийн хөлсийг 5-аас 10 ДАХИН нэмэгдүүлж авиа компаниудын хөдөлмөрийн хөлсний үнэлгээтэй дүйцүүлснийг дуулгахад таатай байна.
Мөн геополитикийн сорилт өсөн нэмэгдэж буй энэ цаг үед нисэх хүчнээ шинэ техникээр хүч сэлбэж, ОУ-ын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар боловсон хүчнийг мэргэшүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.
Цаашид Агаарын цэргийн чадавхийг улам өргөжүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэхээр чармайн ажиллана аа.
Түүхийн хуудсыг баатарлаг үйлсээрээ мөнхөлсөн нисэх хүчний мянга мянган баатруудын эх орондоо өргөсөн тангараг, туулсан замнал бол Монголын ард түмний бахархал, хойч үеийн урам зоригийн эх булаг байх болно гэв.
ШИНЭ МЭДЭЭ





