
2025.05.24
Зам, Тээвэр
ЭХ ОРНЫХОО ХӨХ ТЭНГЭРИЙН МАНААНД ЗҮТГЭСЭН ҮЕ ҮЕИЙН ДАЙЧДАД ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ
МУ-ын нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар нисэх хүчний төлөө залуу нас, чин зориг, сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн үе үеийн ажилтан, алба хаагчид, ахмад дайчид маань төрийн одон медалиар энгэрээ мялаалаа.
Мөн энэхүү баярт өдөр ЗХЖШ-ын Агаарын цэргийн командлал цэргийн гавьяаны одонгоор шагнагдаж давхар баяр тохиож байна.
Та бүхний алдар гавьяа үеийн үед дуурсагдаж, Монголын нисэх хүчин мөнх хөх тэнгэрийн хаяанд үүрд мандан бадрах болтугай!
ШИНЭ МЭДЭЭ


БАРУУН БҮСИЙН ХАМГИЙН ТОМ ХҮЛЭМЖ ЦОГЦОЛБОР
2025.05.30

60 АВТОМАШИНААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ
2025.05.27



ХОЙД ХӨРШДӨӨ ХОЁР ГҮРЭЭТЭЙГЭЭ
2025.05.09