60 АВТОМАШИНААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ
2025.05.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

60 АВТОМАШИНААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ

Энэ 2025 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд 60 авто машинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, өнөөдөр /2025.05.27/ яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Suzuki Jimni” маркийн 18 автомашин гардууллаа.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгдээгүй салбарын техник хангалтыг ийнхүү нийт 60 автомашинаар шинэчиллээ.

Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн. Өчигдөр /2025.05.26/ Ниссан Навара маркийн 20 авто машин цэргийн ангийн төлөөлөлд гардуулсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ