МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хүүхдийн эрхийн ОУБ болон ТББ-уудын төлөөлөлтэй уулзлаа
2025.05.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хүүхдийн эрхийн ОУБ болон ТББ-уудын төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан 5-р сарын 30-ны өдөр МУ-д хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОУБ болон ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр:

  • Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар 2025 оноос 330 сум, хороо бүрт нийгмийн ажилтантай болсон;
  • “Үдийн хоол” хөтөлбөрийг бүх шатны сурагчдад хүртээмжтэй болгох, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулах боломжийг танилцуулсан;
  • Сургуулиудад цахим техник, орчныг сайжруулж, санхүүгийн боловсрол олгох LEVEL-UP хөтөлбөрийг эхлүүлсэн;
  • Цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тусгай ажлын хэсгүүд ажиллаж буй талаар мэдээлэл солилцлоо.
  • НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн”, “Өнөр бүл” зэрэг байгууллагын төлөөлөл хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хүүхэд бүрийн эрхийг хамгаалахад хүчин чармайлтаа нэгтгэхээ илэрхийллээ.

Хүүхэд бидний ирээдүй. Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих нь төр, иргэн, олон улсын байгууллагуудын хамтын үүрэг билээ. 

ШИНЭ МЭДЭЭ