ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ БҮХИЙ АНГИ НЭГТГЭЛҮҮДИЙН СУРГАЛТЫН ОРЧНЫГ 1000 ИЖ БҮРДЭЛ КОМПЬЮТЕРООР ТОХИЖУУЛНА
2025.05.30
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ БҮХИЙ АНГИ НЭГТГЭЛҮҮДИЙН СУРГАЛТЫН ОРЧНЫГ 1000 ИЖ БҮРДЭЛ КОМПЬЮТЕРООР ТОХИЖУУЛНА

"Батлан хамгаалахын сэргэлт бодлого"-ийн хүрээнд "Эх орны дуудлага - Эр цэргийн алба" зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

ХЦАХ-ын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж англи хэлний анхан шатны мэдлэгтэй, жолооны В ангилалд бүрэн хамруулж, монгол бичиг, мэдээллийн технологийн мэдлэг олгох хичээлүүдийг зааж байна.

Цаашид бид цэргийн алба хаагчдаа дроны операторын сургалтад хамруулна. Цаг үеийн хэрэгцээ шаардлагын дагуу сургалтын цахим орчныг хугацаат цэргийн алба хаагчдадаа бүрдүүлж, шаардлагатай компьютер, хэрэгслийг өнөөдөр гардууллаа.

Залуучууд маань эх оронч, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй, эрдэм мэдлэгтэй эх орны хөвгүүд болоход нь чиглэсэн бодлогын олон ажлыг хэрэгжүүлж, өнөөдөр бодит үр дүн эхнэсээ гарч байгааг дуулгахад таатай байна.

ШИНЭ МЭДЭЭ