БАРУУН БҮСИЙН ХАМГИЙН ТОМ ХҮЛЭМЖ ЦОГЦОЛБОР
2025.05.30
Орон нутгийн хөгжил

БАРУУН БҮСИЙН ХАМГИЙН ТОМ ХҮЛЭМЖ ЦОГЦОЛБОР

Ховд агро парк төслийн хүрээнд Баруун бүсийн хамгийн том "Хүлэмж цогцолбор" Жаргалант суманд байгуулагдаад байна. Тус төслийн хүрээнд 71 ширхэг хүлэмж баригдсан бөгөөд артишок, шош, газрын алим, огурцы, помидор, чинжүү, юуцай, бууцай гээд бүхий л нарийн ногоо, жимс жимсгэнэ ургаж байна.

Бүгдээрээ зөвхөн төмс, хүнсний ногоо, тарвас тарихаар тарьсан ногооных нь үнэ нь хямдарч, зарим жилдээ ашиггүй болдог асуудал үүсдэг. Үүнийг л шийдэх гэж, ногоочид тариаланчдынхаа орлогыг нэмэгдүүлж, тариалалтыг байнгын эргэлтэд оруулахаар жимс жимсгэнэ, нарийн ногоо, тэжээлийн ургамал тариарай гэж байнга хэлж захиж ХОВД АГРО ПАРК төслийг санаачлан хэрэгжүүлж, төрийн бодлогоор дэмжиж байгаа.

Мөн хөдөөгийн 13 суманд 40м2-н 100 ширхэг хүлэмжийг Шинэ хөдөө төслийн хүрээнд олгож, сум бүрт жишиг байдлаар “Хүлэмж цогцолбор” төслийг хэрэгжүүлж байна. Тус цогцолбор нь иргэд, аж ахуй нэгжүүдэд нээлттэй бөгөөд хүссэн жимс, ногоогоо дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн бэлэн хүлэмжүүдэд тариалах боломжийг олгож байна. Төсөлд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг 99434016 дугаараас аваарай. 

ШИНЭ МЭДЭЭ