
2025.06.03
Улстөр
Парламентын олонх Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэнгүй
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Энэхүү асуудлаар Их хурал 8 цаг гаруй хуралдаж, УИХ-ын гишүүдийн асуултад Ерөнхий сайд нээлттэй хариулт өглөө.
Харин санал хураалтад АН-ын 42 гишүүн оролцохгүй гэдгээ мэдэгдэж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, чуулганы танхимыг орхисон. Улмаар санал хураалтыг бичгээр нууцаар явуулж, санал хураалтад нийт 82 гишүүн оролцож 44 гишүүн нь итгэл хүлээлгэх нь зөв гэж үзсэн бол 38 гишүүн нь татгалзжээ. Гэхдээ 126 гишүүний олонх дэмжээгүй тул ийнхүү ЗГ огцорлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж хуульчилсан байдаг.
Иймд дараагийн Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
ШИНЭ МЭДЭЭ



