Х.Тэмүүжин: Улс төрчид гаргаж байгаа шийдвэр саналаа нүүрээрээ гаргах ёстой, энэ бол ардчилсан нээлттэй улсад байдаг суурь зарчим
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.
Ардчилсан ардын намын Бага хурал хуралдаад тэр Бага хуралд хуралдахаас өмнө Ардын намын бүлэг хуралдаад тэрэн дотор юу яригдаад байна аа гэдэг хов жив чих дэлсээд л байсан. Өнөөдөр УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд үг хэлэхдээ тэр үгүүдийн зарим хэсгийг бас амнаасаа уналаа. Сонгуульд өрсөлдөх нам бэхжээд байна тэр намаас томилогдсон хүмүүс энд, тэнд очоод ажилд ороод байна гэдэг үг надад их цочир бөгөөд үнэхээр эмгэнэлтэй санагдсан. Энэ улс орон яаж хөгжих вэ, энэ иргэд яаж айдасгүй, чинээлэг, боломжийн амьдрах вэ гэж бодохоосоо илүү, ямар нэгэн албан тушаалд орохдоо намаа бэхжүүлдэг сонгуульдаа бэлддэг гэдэг энэ зүйлийг өнөөдөр батлаад сууж байна.
Дахиад тэнд ямар яриа гарсан бэ гэхээр хэнд, юунд хамаатай мэдээллийг тэд нар мэдчихлээ, мэдээлэл рүү нэвтрээд байна гэж АН-аас нуух ёстой мэдээлэл төрд байна гэдэг чинь, тэнд хулгай байна л гэсэн үг. Тэнд луйвар байна гэсэн үг. Дахиад гурав дахь үг нь хэний хүнийг халаад байна гэж. Сонгуулиар ажилласан хүмүүсээ ТӨК-д, төрийн байгууллагад ажиллуулаад, дараагийнхаа сонгуульд бэлддэг. Тэнд зориулж хулгай хийдэг үүнийг тогтолцооны авлига гэж хэлдэг. Тогтолцооны авлигаа шийдэхийн тулд асуудлаа ч засъя гэхээсээ өмнө АН-ын эндээс хөөж гаргая гэдэг шийдвэр гаргаж байна гэдэг чинь энэ нам энэ авлигатай тэмцэхгүй гэсэн үг. Хамгийн аюултай нь шүү. Тэгээд ний нуугүй хэлэхэд, Ардын намын Бага хурал дээр яригдсан ярианы дийлэнх нь маш богинохон тайлбарлагдаж байгаа. Хоёрдугаар ээлж хоолондоо оръё, АН-ыг хөөж гаргаад ...яг энэ үг бол, улс оронд маш олон зүйлийг өөрчлөх ёстой юм байна гэдэг дохио.
Асуудлыг шийдье биш, зүгээр л эрх мэдэл дээрээ хэнийг байлгах, байлгахгүй гэдгийг нэг нам шийдэж байна гэдэг бол, УИХ-ын толгой дээр Ардын намын бага хурал гарсны хамгийн тод зур дүр зураг. Нууц санал хураалт яасан айдастай байна ? Улс төрчид бол өөрийнхөө гаргаж байгаа шийдвэр саналыг нүүрээрээ гаргах ёстой, түүнээсээ айж ичдэг байж болохгүй. Энэ бол ардчилсан нээлттэй улсад байдаг суурь зарчим. Энийг батлахын тулд нөгөө улсын парламентад бүүр болохгүй бол та нар биеэрээ зөвшөөрсөн тэр хаалгаар, зөвшөөрөөгүй нь энэ хаалгаар гар гэж хэлдэг. Тэгж байж шийдвэрээ нотолдог, тэгж байж шийдвэрээ баталдаг. Гэтэл ардчилсан Монгол Улсад нууцаар саналаа хураая гэж хэлж байгаа. Энэ чинь хуйвалдъя л гэсэн үг. Би 12 жилийн өмнө нэг үг хэлж байсан.
Ерөнхийлөгчтэй намын зовлонгта бүхэн одоо туулж байна. Тэр үед бид нарыг басамжилж хардаг байсан танай ерөнхийлөгч, та нарыг хуваагаад алж байна. Энэ бол үнэхээр аюултай парламентыг олонхгүй болгож засагладаг энэ нэг гаж тогтолцоо нэг засагдах ёстой.Ардчилсан ардын намын Бага хурал хуралдаад тэр Бага хуралд хуралдахаас өмнө Ардын намын бүлэг хуралдаад тэрэн дотор юу яригдаад байна аа гэдэг хов жив чих дэлсээд л байсан. Өнөөдөр УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд үг хэлэхдээ тэр үгүүдийн зарим хэсгийг бас амнаасаа уналаа. Сонгуульд өрсөлдөх нам бэхжээд байна тэр намаас томилогдсон хүмүүс энд, тэнд очоод ажилд ороод байна гэдэг үг надад их цочир бөгөөд үнэхээр эмгэнэлтэй санагдсан. Энэ улс орон яаж хөгжих вэ, энэ иргэд яаж айдасгүй, чинээлэг, боломжийн амьдрах вэ гэж бодохоосоо илүү, ямар нэгэн албан тушаалд орохдоо намаа бэхжүүлдэг сонгуульдаа бэлддэг гэдэг энэ зүйлийг өнөөдөр батлаад сууж байна.
Дахиад тэнд ямар яриа гарсан бэ гэхээр хэнд, юунд хамаатай мэдээллийг тэд нар мэдчихлээ, мэдээлэл рүү нэвтрээд байна гэж АН-аас нуух ёстой мэдээлэл төрд байна гэдэг чинь, тэнд хулгай байна л гэсэн үг. Тэнд луйвар байна гэсэн үг. Дахиад гурав дахь үг нь хэний хүнийг халаад байна гэж. Сонгуулиар ажилласан хүмүүсээ ТӨК-д, төрийн байгууллагад ажиллуулаад, дараагийнхаа сонгуульд бэлддэг. Тэнд зориулж хулгай хийдэг үүнийг тогтолцооны авлига гэж хэлдэг. Тогтолцооны авлигаа шийдэхийн тулд асуудлаа ч засъя гэхээсээ өмнө АН-ын эндээс хөөж гаргая гэдэг шийдвэр гаргаж байна гэдэг чинь энэ нам энэ авлигатай тэмцэхгүй гэсэн үг. Хамгийн аюултай нь шүү. Тэгээд ний нуугүй хэлэхэд, Ардын намын Бага хурал дээр яригдсан ярианы дийлэнх нь маш богинохон тайлбарлагдаж байгаа. Хоёрдугаар ээлж хоолондоо оръё, АН-ыг хөөж гаргаад ...яг энэ үг бол, улс оронд маш олон зүйлийг өөрчлөх ёстой юм байна гэдэг дохио.
Асуудлыг шийдье биш, зүгээр л эрх мэдэл дээрээ хэнийг байлгах, байлгахгүй гэдгийг нэг нам шийдэж байна гэдэг бол, УИХ-ын толгой дээр Ардын намын бага хурал гарсны хамгийн тод зур дүр зураг. Нууц санал хураалт яасан айдастай байна ? Улс төрчид бол өөрийнхөө гаргаж байгаа шийдвэр саналыг нүүрээрээ гаргах ёстой, түүнээсээ айж ичдэг байж болохгүй. Энэ бол ардчилсан нээлттэй улсад байдаг суурь зарчим. Энийг батлахын тулд нөгөө улсын парламентад бүүр болохгүй бол та нар биеэрээ зөвшөөрсөн тэр хаалгаар, зөвшөөрөөгүй нь энэ хаалгаар гар гэж хэлдэг. Тэгж байж шийдвэрээ нотолдог, тэгж байж шийдвэрээ баталдаг.
Гэтэл ардчилсан Монгол Улсад нууцаар саналаа хураая гэж хэлж байгаа. Энэ чинь хуйвалдъя л гэсэн үг. Би 12 жилийн өмнө нэг үг хэлж байсан. Ерөнхийлөгчтэй намын зовлонгта бүхэн одоо туулж байна. Тэр үед бид нарыг басамжилж хардаг байсан танай ерөнхийлөгч, та нарыг хуваагаад алж байна. Энэ бол үнэхээр аюултай парламентыг олонхгүй болгож засагладаг энэ нэг гаж тогтолцоо нэг засагдах ёстой.
ШИНЭ МЭДЭЭ

