МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.03
Улстөр

Б.Хэрлэн: Дийлэнх олонхын саналыг авсан бол дангаараа засгаа байгуулаад явах ёстой

УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Хэрлэн байр сууриа илэрхийллээ. 

Ерөнхий сайдаас УИХ-ын даргад ирүүлсэн итгэл хүлээлгэх бичигт үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэхэд дэмжлэг хүссэн байгаа. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх гэсэн энэ зорилтын хүрээнд өнөөдөр их олон гишүүд өөрсдийнхөө үзэл бодол, байр суурийг илэрхийлж, ярьж байна. Сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлнэ гэдэг бол нэгдүгээрт парламентын суурь зарчмуудыг хэрэгжүүлэх тухай асуудал яригддаг. Нэгдүгээрт иргэдийн сонгуульд өгсөн саналыг хүндэтгэж. Тэд нар иргэдийн зүгээс тухайн улс төрийн намд ямар үүрэг хариуцлагыг тухайн сонгуулиар оногдуулсан юм бэ гэдгийг хариуцлагатай хийж хэрэгжүүлэхээс эхлэх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол дийлэнх олонхын саналыг авсан бол дангаараа засгаа байгуулаад явах ёстой. Сонгуульд ялагдсан бол сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээд явах ёстой. Хоёрдугаарт, парламентын тогтолцоог төлөвшүүлэхийн тулд мэдээж парламентыг олонх, цөөнх болсон намууд шийдэл шийдвэрээ эрүүл саруулаар мэтгэлцэж ярилцах ийм өрсөлдөөний талбарыг бий болгох ёстой. Хэрвээ парламент дотор сөрөг хүчин байхгүй болчих юм бол. Парламент дотор байгаа улс төрийн намууд өөр хоорондоо эвсээд, нэгдээд явчих юм бол хэн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж, хэн хяналт тавьж, хэн хариуцлага тооцох юм? Парламентын гадна байгаа ард түмэн чинь сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх болчхож байгаа юм биш үү? Тэгээд энэ тухай асуудлыг бид нар парламентын тогтолцоогоо төгөлдөршүүлэх тухай дээр бодох ёстой байх гэж бодож байна.Хамтарсан засаг байгуулаад явж байсан түүх бол манайд байдаг. 2008 оны сонгуулийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Эндээс бол стандарт бус Засгийн газар үүсээд, МАНАН гэдэг үүсээд, тэгээд эрх ашгаараа хоорондоо сүлэлдсэн улс төрийн ийм бүлэглэлүүд үүсээд гараад ирсэн. Тэнд хяналт байхгүй, хариуцлага байхгүй болоод ирсэн. Энэ бол бид нарын аягүй том сургамж шүү дээ. Хэрвээ парламентын тогтолцоогоо цаашид төгөлдөршүүлье гэх юм бол энэ эрсдэлтэй алхмаас бид нар яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдгийг бид нар бодох ёстой юм биш үү. Энэ дээр нэг нийгмийн сэтгэл зүйн том үзэгдэл байдаг. Хамтарсан засаг болоод ирэхийн хэрээр энэ бүлгийн сэтгэлгээний эмгэг гэж нэг үзэгдэл гараад ирдэг. Нэг талдаа гараад ирэхээр бие биедээ зарчмын шаардлага тавьж чадахаа болиод эхэлдэг. Бие биеийнхээ амыг дагаад эхэлдэг. Эргээд энэ нь ердөөсөө хяналт хариуцлага гэх юм байхгүй. Яах аргагүй тэр сөрөг хүчнийг нийгэм өгүүлсэн ийм байдал руу үүсгээд эхэлчихдэг. Тэгэхээр өмнөх алдаанаасаа сургамж аваад өнөөдрийн итгэл үзүүлэх албан бичигт бичигдсэн санаан дээр тогтож яримаар байгаад байгаа юм. УИХ-ын даргаас оруулж ирж байгаа тогтоолын төсөл дотор. Ерөнхий сайдын өгч байгаа тайлбар дотор хэдийгээр энэ сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлнэ гэж заасан хэрнээ логикийн хувьд зөрчилтэй хамтын хариуцлагад тулгуурласан хамтарсан засгийг байгуулна гээд оруулаад ирэх юм. Үүнийг би сайн ойлгохгүй байна. Энэ чинь угтаа бол бид нар дангаараа Засгаа байгуулаад явах ёстой юм биш үү? Хэрвээ парламентын засаглалыг жинхэнэ мөн чанараар нь хэрэгжүүлье гэж байгаа юм бол.

ШИНЭ МЭДЭЭ