МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.03
Улстөр

О.Саранчулуун: Засаг солигдох бүрд хэчнээн хүний амьдралд сүүдэр тусдаг вэ гэдгийг, та нар тооцож үзсэн үү!

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун дараах байр суурийг илэрхийллээ

Засаг солигддог гэж олон хүмүүс ярьж байсан. Маш их солигддог. Намайг дунд сургуульд байхад л засаг солигдоод л байдаг. Би асуумаар байгаа юм. АН-аас ч тэр, МАН-аас ч тэр. Ер нь засаг солигдох бүрд хэчнээн хүний амьдралд сүүдэр тусдаг вэ гэдгийг ер нь та нар тооцож үзсэн үү. Огцрох асуудал нь улс төржилт өөрсдөд нь чухал болохоос биш, хүмүүсийн амьдралд яаж тусдаг талаартооцдог уу. Тэр үед огцроход тэдэн хүн ингэж хохирсон, энэ үед огцроход ингэж байсан гэдэг асуудал байдаг уу? Ядарсан хүмүүсийн нуруун дээр, ямар ачаа үүрдгийг тооцож үзсэн үү. Хоёрдугаарт иргэдийн ил тод байдал шаардаад байгаа залуус яагаад та нарын тоглоом болж дуусдаг юм бэ? Ил тод зүйл тодруулаад асуухлаар танай, манай, тэдний, эдний гээд байх юм. Асуусан асуултад нь хариултыг нь өгчих юм бол, хариултаа авсан хүмүүс нь яваад үнэхээр тэр зорилттой хүмүүст нь үлдэх байлгүй дээ. Дайснаа зөв тодорхойл л доо.

Гуравдугаарт, энэ 2 нам аль,аль нь ямар ч хариуцлага алга. 7,8 дугаар ангийн хүүхэд сайн дурын ажил хийнэ гэж яриад нэг жил үүнийгээ хийчихдэг. Хүүхэд дүүгээ хараад, хичээлээ хийгээд, бүх юмаа хийчихдэг. Гэтэл та нар 10 сар ч болохгүй ингээд л орж, гараад л тоглоод байх юм. Хүмүүсийн амьдрал энэ төр засаг чинь тоглоом юм уу. Тэнд сууж байгаа энд ирж жагсаж чадахгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ өмнөөс ингэж асуумаар байна. Гишүүд ээ хамтарсан хийе гэж ярьсан, бид нарын 10 сарын өмнө баталсан ажлын хариуцлагыг хэн үүрэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал бол та нарт 10 мянгадугаарт ордог асуудал байж болно. Гэхдээ хөгжлийн бэрхшээл гэж ямар хүмүүс байдгийг хэлэх үү. Өөрийгөө илэрхийлж чаддаггүй, эсвэл бусадтай харилцахад хэцүү, шийдвэр гаргахдаа хүндрэлтэй байгаа хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ийм тодорхойлолт байгаа.  

Өнөөдрийн төр засгийн байдал яг л ийм л байна. Асуусан асуулт, хариулт 2 нь байнгын зөрүүтэй, ярьж байгаа юм нь үргэлж төвөгтэй, иргэдийн юу хэлээд байгааг ойлгохгүй, хариу ч өгөхгүй бид бараг хөгжлийн бэрхшээлтэй боллоо. Хоёрталд хэрэлдээд, ингээд суугаад байх юм. Хамтарсан засгаараа үүнийгээ шийдье энэ, тэр гэж 10 сарын өмнө ч юм уу яриагүй юм уу. Үүнийгдахиж асуумаар байна. Уг нь би энд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог дээшлүүлэхийн тулд орж ирсэн. Гэхдээ энэ 10 мянга дугаар асуудал юм байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй биш нүд, чихтэй иргэнээ ядаж сонсоод, ил тод байдлыг нь бий болгохын төлөө ажиллаад өгөөч ээ.

Миний хувьд бол хамтарсан байна уу, хамтраагүй байна уу ерөөсөө хамаагүй гол нь ил тод байдаг засгийг шаардаж байна. Хаана нь, юу нь байгаа нь ойлгомжтой байдаг засгийг шаардаж байна. Үүний төлөө энд байгаа иргэн бүр гишүүн бүр хариуцлагаа үүрэх ёстой. Яах вэ цөөхөн байж болно. Гэхдээ миний үгийг олон хүмүүс адилхан сонсож л байгаа.

ШИНЭ МЭДЭЭ