2025.06.02
Улстөр
Р.Батболд: Танай намд төрийн залгамж чанарыг цааш үргэлжлүүлээд явчих хүн байхгүй гэж үзээд, та итгэл үзүүлээч гэдэг асуудлыг Их Хурал руу оруулаад ирэв үү!
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд дараах байр суурийг илэрхийллээ.
Сайн байна уу Ерөнхий сайд аа, нөгөө уулзаагүй улсуудын чинь нэг нь би шүү. Ер нь орлогоо батал гэснийг Бага хурал руугаа оруулаад, засгийн асуудал болгоод явчилаа гэж, хувьдаа хараад байгаа. Намын Бага хурал дээр АН засгаас гарах юм бол би засгийн тэргүүнээ хийхгүй ээ гэсэн утгатай зүйл яригдсан. Ийм зүйлярьсан юм уу, яриагүй юм уу. Арваадхан хоногийн дараа ингээд итгэл үзүүлээч гэж ороод ирдэг. АН засгаас гарна гээд мэдэгдчихлээ, 8 сайд нь өргөдлөө ч өгчих шиг боллоо. Та МАН-ын даргаар 4-5 жил лав ажилласан байх. Танай намд төрийн бодлогын залгамж чанар гэж байхгүй юм уу? Үүнийг цааш үргэлжлүүлээд явчих хүн байхгүй гэж үзээд, та энэ итгэл үзүүлээч гэдэг асуудлыг Их Хурал руу оруулаад ирэв үү!
Энэ баялгийн сангийн асуудал, Ухаахудаг цаашаа явахаа больчихлоо гээд яриад байх юм. Танд ер нь итгэл үзүүлэхгүй тохиолдолд, үүнийг явуулахгүй, дараагийн Ерөнхий сайдаа та мэдээд байгаа юм уу гэдэг нэг асуудал байна. Яагаад ийм итгэл үнэмшилтэй яриад байгаа юм. Гадаа жагсаж байгаа залуучуудыг "жагсаал хийж байгаа ялаанууд" гээд хэлчихсэн. Би үүнийг жагсаж байгаа залуучуудыг л хэлчихлээ гэж ойлгосон. Та "үгүй би цаад хүмүүсийг нь хэлсэн юм" мэдэж байгаа л гээд байсан. Гашуунсухайтаас ирж байхад дараагийн Ерөнхий сайдын асуудал бараг яригдчихсан байсан гэж түрүүн ярьчихлаа. Энэ маш ноцтой асуудал байх,төрийн эрх, засгийн эрхийг хууль бусаар авах руу орчихгүй юм уу!
ШИНЭ МЭДЭЭ


