МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

Ж.Баясгалан: Эзэн биетэй нь яримаар байна. Тэгэхгүй бол хийсвэр юмнаас л айгаад байна

УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Баясгалан асуулт асууж, үг хэллээ.  

Ам нээвэл уушги нээ гэдэг шиг өнөөдөр бүгдээрээ илэн далангүй сайхан ярилцаж байна. Хэлэх үгээ хэлээд, шударга хэлж байгаа Ардын намын гишүүддээ баярлалаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын асуудал мэтээр боловч тэр чигээрээ засгийн хийсэн ажил. Тэгээд МАН-ын бага хурал дээр АН шиг муу нам байхгүй болоод. АН ажиллаж чадахгүй байгаа учраас энэ засгаас Ерөнхий сайдын асуудал үүссэн гэж бодож байгаа. Угаасаа тийм яриа ч байсан. Тэгсэн чинь өнөөдөр энэ танхимд орж ирээд сонссон чинь АН-ын сайд нар шиг сайн ажилласан сайд байхгүй юм байна гэж ойлголоо. Тэгэхлээр Бага хурал нь худлаа яриад байгаа юм болов уу эсвэл Их хурал нь худлаа яриад байгаа юм болов уу. Аль нэг нь л худлаа ярьсан байж таарна. Ерөнхий сайд бол засаг муу байгаагүй гэлээ. Аль аль нам нь сайн байсан. АН-ын сайд нар маань сайн ажилласан тэрийг бид нар бол бүгдээрээ мэдэж байгаа. Энэ засаг сайн ажилласны хүчинд Ганцмод Гашуунсухайт маш олон төслүүд хөдөлж эхэлсэн. Маш олон хуулиуд өргөн баригдсан. Сошиалаар явсан бичлэг байсан. Бага хурал дээр таны хэлж байгаа. Ардчилсан намгүйгээр цаашаа явъя.Ардчилсан намыг хасъя гэдэг. Тэр таны хэлсэн үг мөн үү эсвэл эвлүүлэг явчхав уу? энэ дээр та нэг хэлээд өгөөрэй. 

Хоёрдугаарт, Үнэхээр амаргүй байгааг ойлгож байна. 5 жилийн өмнө яг ийм байдалтай байсан, тэмцээд л байсан. Тэмцэл бол шат шатандаа ахиж байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгэхдээ өнөөдөр яг эзэн биетэй нь яримаар байна. Тэгэхгүй бол бид нар хийсвэр юмнаас л айгаад байна. Хадны мангаа л байгаад байдаг. Тэгтэл тэр нь юу юм бэ? Өнөөдрийн гишүүдийн асуусан асуулт, таны хариулсан хариулт энэ дундаас сонсоод үзэхлээр Ухаа худгийг ярьснаараа, Эм Си Эсийг ярьснаараа энэ асуудал хөндөгдөөд гараад ирлээ гэж ойлгоод байна. Тэгэхлээр миний ойлголт зөв үү эсвэл энэ буруу юу? Үүн дээр  нэг товч бөгөөд яг тодорхой хариулаад өгөөч. Нийт энэ засаг ажилласан хугацаанд  муу дүн тавихгүй, Ардчилсан намын гишүүд, сайд болсон хүмүүсээ  сайн шахсан. Сайд нар ч сайн ажилласан. Ялгаа байхгүй, МАН-аас Л.Энх-Амгалан сайдыг  хэлмээр байна. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талд  маш их ажилласан. Тэгэхлээр энэхүү хоёр асуултад  тодорхой хариулаад өгөөрэй. Бид нар тэр хадны мангаанаас биш 126 юутай тэмцэх вэ? гэдгээ бас ойлгож авмаар байна.

Түүний асуултад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ