ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ
2025.05.27
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ

Өчигдөр  (2025.05.26) Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог байгаль хамгааллын салбарт нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Монголын Байгалийн өв сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нарын хамт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд ирэх 4 жилийн хугацаанд байгаль орчны салбарт үр дүнд суурилсан төсөвлөлт, тайлагналын механизмыг нэвтрүүлэх, биологийн олон янз байдлын төсвийн санхүүжилтийн арга хэрэгслүүдийг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчныг шинэчлэх зэрэгт хамтран ажиллана. Ингэснээр байгаль хамгааллын салбарын санхүүжилт олон талын эх үүсвэртэй, ил тод, хариуцлагатай, үр дүнтэй болно.

Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси болон Монголын байгалийн өв сангийн хооронд 2024 оны 4-р сард байгуулсан “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд гурван тал ийнхүү санамж бичиг байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ