2025.06.02
Улстөр
О.Батнайрамдал: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхгүй байснаараа хэнд ашигтай болчхов?
УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдал байр суурь илэрхийллээ.
Монгол Улсад болж байгаа процесст бид нар дүгнэлт хийх ёстой. Нарийн деталь руу ороод байх юм бол дуусахгүй. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад жил ч болоогүй. Өнөөдөр итгэл хүлээлгэх асуудал болж таарч байна. Засаглалын асуудлууд бол байгаа. Тэгэхдээ олон улсын жишгийг бид нар заавал хамтад нь авч үзэх ёстой. Бид нарын тулгамдаад байгаа энэ асуудал ганцхан манайд тохиолдож байгаа биш. Маш олон оронд тохиолдож байгаа. Засаглалын ч гэсэн янз бүрийн хувилбартай орнуудад яг л адилхан асуудал тохиолдож байгаа. Элит Капчер гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ гэхээрээ байгалийн баялгаас хэт хамааралтай байхаар. Улс төр, эдийн засгийн цөөхөн бүлэглэл тэрний хяналт дээр л байдаг байхгүй юу. Олон нийт рүү урсах урсгалыг нь боочихдог юм. Эндээсээ салахгүйн тулд улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Засгийн газруудыг шил дараалан унагаадаг. Өнөөдөр бид нар ингэж хармаар байна. Засгийн газар унаснаараа эсвэл Хэдхэн сарын өмнө Үндэсний баялгийн сан өөрөө тэр олон нийт рүү урсгах ганц урсгал нь мөн байхгүй юу. Бид нар цоо шинээр бодоод олчихсон ч юм биш. Бусад орнуудад яг ингэж л явдаг юм. Тэгэхдээ үүнийг хийх нь буцаад тэр элитүүдтэй хийж байгаа тэмцэл байхгүй юу? Энийг хийж чадахгүй бол эсвэл явахгүй бол энэ нь өөрөө буцаад улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж байж гардаг. Дотоод гэлтгүй гадаад дотоод ялангуяа уурхай эрхэлдэг компаниуд энд угаасаа Монгол гэлтгүй бусад орнуудын жишиг дээр бүгдээрэнд нь байгаа. Жишээлбэл Монгол Улсад ганц Рио Тинто том уурхайтай биш. Яг энэ том уурхайнууд дээр ч гэсэн ажиглагддаг. Баялгийн саняаж амилах вэ гэх юм бол тэр өөрөө мөнгөжиж байж л амилна. Тэр баялгаас орж ирж байгаа орлогын тодорхой хувь нь тэр баялгийн сангаар дамжаад олон нийт рүүгээ эрүүл мэнд боловсрол болж байж л энэ асуудал урт хугацаандаа шийдэгдэх байхгүй юу. Тэгэхээр яг энэ асуудал мөнгөжих болоод карманд нь тулаад түрийвчид нь тулаад ирэхээр яг өнөөдрийн асуудал үүсэж байгаа юм. Энэ бол мэдээж засаглалын асуудлынхэсэг нь байх. Гэхдээ бүр том зургаар бол энэ байгалийн баялгийн шударга хуваарилалтын төлөөх л тэмцэл. Ганцхан Монгол гэлтгүй. Бид нар буцаад энэ чөтгөрийн тойргоосоо гарахгүй ийм нөхцөл байдалтай л байгаа. Энэ баялгийн санг бид нар яаж ийгээд л ард нь заавал гаргах ёстой. Хэдэн Засгийн газрын нүүр үзэх юм бүү мэд. Энэ шударга хуваарилалт руу бид нар тэмүүлэхгүй л бол буцаад муу жишиг дэндүү олон. Өнөөдөр бидний нүдэн дээр болж байгаа үйл процессуудын цаана маш том санхүүжилт зурсан. Монголд болоод байгаа юм биш. Бусад орнууд дээр ч гэсэн бас л яг өндөр санхүүжилттэйгээр ингэж явдаг. Тэгэхээр энийг 126 гишүүн бид нар их нухацтай, агуулгаар нь том зургаар нь харах ёстой. Жижиг детальд төөрчихгүй байх ёстой. Том зургаараа харж энэ дээр бид нар илүү хэрсүү шийдвэр гаргах ёстой. Учир нь олон нийтийн маш том хүлээлт байгаа шүү. Ард түмэн бүгдээрээ нүдээ цавчихгүй яг ширтээд л харж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн нүдний өмнө бид нар бүх үйл процессоо ил тод явуулаасай л гэж чин сэтгэлээсээ хүсье.
ШИНЭ МЭДЭЭ

