2025.06.02
Улстөр
П.Сайнзориг: Үндсэн хуулиас давсан дэгийн хууль гэж байхгүй
УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр суурь илэрхийллээ.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг ил тодоор санал хурааж өгөөч гэдэг зарчмын саналыг гишүүд маань дэмжээсэй. Горимын санал гаргаж янз бүрийн байдлаар нууц санал хураалт цаасаар ч гэдэг юм уу ийм зүйл рүү битгий оруулаарай. Үндсэн хууль дээр илээр хураахаар биччихсэн байдаг юм. Өөрөөр хэлэх юм бол Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх уг асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ ээ гэж байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа агуулга зарчмын дагуу шийдье. Үндсэн хуульд зааснаас өөрөөр шийдэх юм бол цаашдаа үр дагаврын хувьд өөр зүйл рүү явчихна шүү. Төрийн байгуулалтын байнгын хороо дэгээ унших ёстой байсан. Үндсэн хууль дээр заачихсан зүйлийг санал гаргаж байгаад нууцаар хураалгаж байгаа нь буруу. Үндсэн хуулиас давсан дэгийн хууль гэж байхгүй. Үүнийг бүр хатуу анхааруулж хэлмээр байна.
Хоёрдугаарт, Ардчилсан намын бүлгийн улс төрийн байр суурь шийдвэрийг ойлгож байна. Тэгэхдээ Дэгийн тухай хуулийн 7.5 дээр Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэдэг заалт байгаа. Ямар нэгэн байдлаар орж ирээд дэгийн хуульдаа захирагдаж шийдвэрээ саналаа өгөөсэй гэж бодож байгаа. Эсрэг дэмжих дэмжихгүй нь бол тусдаа асуудал. Хэдүүлээ бас яах вэ улс төрийн соёлын хувьд бол одоо бас зөв байх нь зөв байх. Дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн заалтыг гажуудуулж нууц санал хураалт руу оруулж болохгүй ээ гэдэг зорилтыг хуульч хүний хувьд хэлмээр байна. Маш олон мега төслүүд. Сүүлдээ ч энэнээсээ уйдаж байх шиг байна. Ер нь монгол улсын хөгжлийн төслүүд гэж нэрлэе. Монгол Улсын хөгжлийг ярих бололцоогүй. Цэнгүүн гишүүнтэй нас чацуу ураны төслийг ярилаа. Энэ парламент. Нэг их итгэл найдвар алдах гээд байгаа зүйл ерөөсөө байхгүй шүү. Энэ ерөөсөө тийм сигнал мессежийг бид нар өгөөгүй хэн ч өгөөгүй гэж бодож байна. Монгол улсын хөгжил бол итгэл найдвар алдаагүй хэвээр харин бид хэдийн зүгээр доороо хий эргэсэн цаг хугацаа л жоохон уртасгаж байна. Тэгээд хүрч чаддаггүй асуудлыг УИХ-ын чуулган дээр дэнс сагалуулаад дэнсэн дээр тавьж байгаад нэг хагалаад шийдвэрээ гаргуулчхаж чадах ийм хэмжээний улс төрийн эр зориг ад үзэгдэх гэдэг юм уу заримдаа магадгүй хожим нь энэ легаси болж үлдэнэ. Тухайн цаг үе дээрээ бол энэ ад үзэгдэх тийм хэмжээ байдаг. Ийм шийдвэр гаргах Ерөнхий сайд ховор байх. Татвар нийгмийн даатгал энэ ТӨК-ийн засаглалыг сайжруулах энэ төрийн албаны реформууд үндсэндээ ингээд улс төрийн намууд ойлголцож чадахгүй бол хэцүүднэ. Тэгээд 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлт бол бид нар хуулийг 50+1 гэдэг квотоор батална гэдэг бол баруун зүүн жигүүрийн намууд буюу энэ танхимд сууж байгаа намууд хамтрахаас өөр аргагүй байдал руу оруулчихсан юм. Ингэж олонхын засаглалыг цөөнхдөө барьж өгдөг үндсэн хуулийн заалтыг би тухайн үедээ эсэргүүцэж хууль зүйн үр дагаврыг нь хэлж байсан юм. Органик хуулийг 66%-аар баталж ердийн хуулиудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор баталж байх ёстой.
ШИНЭ МЭДЭЭ
