МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

Б.Мөнхсоёл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигаас сална гэдэг том уриатайгаар, сүүлийн жилүүдэд ажилласан гэж үзэж байгаа

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах байр суурийг илэрхийллээ.

Энэ том асуудал болчихлоо, олон талаас нь нухацтай ярьж байна. Аль болохоор давтахгүйг хичээе гэж бодож байна. Би өөрөө бас иргэний нийгмийн байгууллагад, ОУБ-д олон жил ажилласан ийм хүн. Энэ утгаараа сайн засаглалын асуудлыг хөндмөөр байна. Ээлжит бус хурал 8 сард өнгөрсөн онд болсон. Тэр үед эдийн засгийн тэлэлт ярьсан, 14 мега төсөл ярьсан, том том зорилго тавьж ярьсан. Ерөнхий сайдаас асууж байсан санаж байгаа.

Олон нийтийн иргэдийн итгэл маш доогуур болсон. Судалгаагаар та хэнд итгэдэг вэ гэхэд, ойрынхоо, хамаатны хэдэн хүнд цөөн хэдэн найз, нөхдөдөө л итгэдэг буюу улс төрийн намуудад, төр засагтаа, шүүх засагтаа итгэдэггүй ээ гэдэг ийм судалгаануудын үр дүн гараад байсан учраас, хамгийн түрүүнд ийм том зорилгыг биелүүлэхэд ард олны итгэл чухал шүү, итгэлийг бий болгоход анхаараарай гэж хэлсэн. Хоёрдугаарт бас нэг чуулганы үеэр 126 гишүүний энэ түүхэндээ бахархалтайгаар үлдэх нэг том ажил нь авлигаас салах гэж хэлсэн.

Ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ авлигаас сална гэдэг ийм том уриатайгаар сүүлийн олон жилүүдэд, сонгогдоод ажилласан гэж үзэж байгаа. Гэтэл бид нар эргээд харсан чинь, ямар нэгэн байдлаар өнөөдөр итгэлийг сэргээх байтугай, алдагдсан байсан тэр итгэл дээр бүр ингээд нэрмээс болчихлоо шүү дээ. Ерөнхий сайд, Засгийн газар биш, энэ 126 гишүүд ч гэсэн хамтаараа живж байна.

Хоёрдугаарт, залуучууд гадаа 21 хоног хоног жагсчихсан байна. Орлогоо нотолчихоо, гишүүд ч гэсэн саналаа хуваалцсан. Аль болохоор л энэ том зорилгыг дэмжихийн төлөө явсан. Яагаад цаг хугацаа алдав аа? Хугацаа алдах нь нөгөө талдаа, итгэл улам алдарна. Алдагдсан боломжийн өртөг буюу үнэ, зардал илүү өснө гэсэн үг. Хоёрдугаарт онолоороо нэг ийм зүйл байна, итгэлцэл ярихын тулд олон нийтийн итгэл, итгэлцэл буюу миний яриад байгаа зүйл байхгүй юу. Энэ итгэлийг яаж бий болгодог вэ гэхээр сайн засаглал. Сайн засаглал гэж ил тод байдал, хариуцлага хүлээх чадвар, хуулиа дээдлэх ёс. Энэ бүхэн байх тусмаа, иргэдийн итгэлийг татдаг.

ШИНЭ МЭДЭЭ