2025.06.02
Улстөр
Б.Уянга: Хэрэв УИХ-аас Засгийн газарт итгэл үзүүлбэл 3-6 сарын хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Уянга асуулт асууж, үг хэлэв.
Монгол Улсын эдийн засаг бол өнөөдөр уул уурхай, салбараас шууд хамааралтай. Эдийн засгаа бид төрөлжүүлэх хэрэгтэй гэж ярьдаг. Төрөлжүүлье гэхээр хөрөнгө мөнгө босгох хэрэгтэй болчихдог. Төрөлжүүлэхийн тулд хөрөнгө мөнгө босгохын тулд юу Монгол Улсаас шаардагдаад байдаг вэ гэхээр. Миний л харж байгаагаар нэгдүгээрт улс төрийн тогтвортой байдал шаардагддаг гэж хардаг. Хоёрдугаарт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд тогтвортой бас амжилттай ажиллах шаардлагатай нүүр тулж байгаа. Манай улсын эдийн засаг хүчирхэг болтол нэлээд олон жил энэ шаардлага бидний толгой дээр бол байх байх аа. Өнгөрсөн хугацаанд бол бид нар их олон том боломжийг бол алдсан. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр. Зах зээл сайн байх үед нь хэрвээ бид нар нүүрсээ их хэмжээгээр борлуулж чадсан бол буюу байгаа хилийн боомтуудаа төмөр замаар холбосон байсан бол өнөөдөр манай улсын эдийн засаг арай өөр түвшинд байх байсан гэдэгт бат итгэдэг. Олон жил гацсан байсан Өмнөговь аймгийн нутагт оршдог Гашуун сухайт гэдэг боомтод удахгүй төмөр замаар холбогдох гэж байна. Энэ асуудлыг гацаанаас гаргаад. Араас нь Шивээ хүрэн гэх мэт бас л Өмнөговь аймагт байдаг энэ боомт төмөр замаар холбогдох энэ ажил хүлээгдэж байна. Энэ ажлыг болохоор энэ засгийн үед бол хийж чадсан юм. Алдагдсан боломжоо бага ч болов нөхөх нөхцөл нь бүрдэж байгаа гэж бол харж байгаа. Даанч яг энэ үйл ажиллагаа идэвхжих үетэй зэрэгцээд л улс төржилт эхэлчхэж байгаа байхгүй юу. Улс төржөөд л өнөөдөр бид нар энэ танхимд янз бүрийн зүйл ярилцаад сууж байхад цаана чинь шинэ технологиуд бид нарыг хүлээхгүйгээр гараад байна. Тун удахгүй коксждог нүүрсийг орлох материал хэрэглээнд нэвтрэх гэж байна. Өндөр технологид ашиглагдаж болох өөр олон түүхий эдийг Монгол улсаас бас худалдаалагдах худалдах бүрэн боломж бол байдаг. Тэгээд л уур уурхайн салбартай холбоотой асуудал гарангуут л маш их улс төржөөд явчихдаг. Бас л 20 гаруй жил гацсан байсан ураны төслийг бол энэ Засгийн газар хөдөлгөж чадсан учраас итгэл хүлээлгэх ёстой гэж бол үзэж байгаа. Бас нэг зүйлийг онцлоод хэлэх хэрэгтэй байна. Мэдээж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд баталсан явдал. Уул уурхайн салбарыг бол нэлээн эсэргүүцэлтэй тулдаг салбар гэдгийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Иргэдийн дэмжлэг бол маш их хэрэгтэй байгаа. Иргэдийн дэмжлэгийг олж авахын тулд бид нар хуримтлалын сангаар дамжуулж бий болгоно гэж үзэж байгаа. Өнөөдөр Имонголиа платформ руу ороод харахад ер нь энэ уурхайн төслүүдээс эдийн засгийн үр өгөөж нь хүн болгоны нэр дээр хэр хэмжээгээр ирж байгаа нь бол харагдаж байгаа. Хувь гишүүний хувьд бол энэ хуримтлалын сан яаж бүрдээд байгаа дээр бол шүүмжлэлтэй хандаад хэд хэдэн судалгааг бол хийсэн байсан юм байгаа юм. Салбарт явуулж байгаа бүх үйл ажиллагаа шударга ил тод байх дээр гарцыг боловсруулаад гарцыг нь тодорхойлоод Ерөнхий сайдад болон засгийн зарим гишүүдэд бол тайлбарласан байсан. Хэрвээ засаг өөрчлөгдөхөөр тулах юм бол дахиад л их цаг хугацаа алдах гээд байгаа ийм харамсалтай дүр зурагтай байна. Шинэ үеийн парламентад салбар бүрийн нийгмийн төлөөллийн бүлгүүд орж ирсэн. Ард түмэн биднээс их хүлээлттэй байгаа учраас нэлээн тийм идэвхийлэн ажиллаж байлаа. Ерөнхий сайдаас нэг асуултыг асуумаар байгаа юм. Хэрэв УИХ-аас Засгийн газарт итгэл үзүүлэх юм бол 3-6 сарын хугацаанд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна вэ?
Түүний асуултад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ




Оюутан, сурагчдаараа бахархсан сарууд байлаа
2025.04.07

Өмнийн говийн залуусаараа бахархаж байна
2025.02.24
