Б.Найдалаа: Сонгууль болоод жил хүрэхгүй хугацааны дараа, хамтраад асуудлаа шийдэх гээд явж буй Засгаараа оролдож байгаа нь туйлын харамсалтай
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа дараах байр суурийг илэрхийллээ.
Сонгууль болоод жил хүрэхгүй хугацааны дараа, овоо сүрхий хамтраад асуудлаа шийдэх гээд явж байснаа, Засгаараа оролдож байгаа нь харамсалтай байна. Бид нар чухал чухал асуудал ярьж байгаа боловч, нэг харамсалтай зүйл байна. Бид нарын бодож байгаа энд ярьж байгаа, мэдэж байгаа зүйл, гадуур иргэдийн ярьж байгаа, талбай дээр залуучуудын бодож байгаа, шаардаж байгаа зүйл тэмээ, ямаа шиг болчхоод байгаа нь харамсалтай байна л даа. Тэгээд Монгол Улсаараа нэг юмыг өөр, өөр өнцгөөс өөр, өөр юм хараад, тэгсэн хэрнээ хариуцлагатай ,том шийдвэр гаргах гээд сууж байна. Зааныг сүүлнээс нь баривал нэг байдаг, хөлөөс нь баривал нэг байдаг, хошууг нь барьсан хүн өөр амьтан гэж хэлдэгтэй адилхан болчхоод байна аа. Тэгээд гадуур жишээлбэл талбай дээр огцрох амархан гээд явж байна. Орлогоо нотол гээд явж байна. Цүнх ярьж байна. Энд болохоор парламентын засаг солих гээд байгаа ч юм шиг юм яриад байх юм.
Эсвэл гаднын,дотнын янз янзын бүлэглэлүүд байгаа ч юм шиг юм яриад байх юм. Тэгээд үүнийг маш хайнгаар, сошиалд дагаж халиурч байгаад бид нар Засгаараа оролдож байна. Огцрох, огцрохгүй нь дараагийн асуудал хэн байх нь дараагийн асуудал. Хамгийн гол нь зөв бодитой мэдээлэл байна уу гэдэг л хамгийн чухал байна. Тийм болохоор би Ерөнхий сайдаас нэг юмыг тодорхой асуумаар байна. Жишээлбэл та яриандаа Гашуун сухайтын хил холболтын төслийг холбох үед гэрээ, хэлцэл хийх үед 3 удаа яг давтамжтайгаар ямар нэг довтолгоо ирж байсан, энэ бол санаатай зохиомол зүйл ээ гэж хэлж байсан. Энэ яг бодитой юм уу?
Энэ яг цаана нь хэн байдаг юм бэ? Гадна, дотнын бүлэглэлүүд байдаг юм уу, бизнесийн бүлэглэлүүд байдаг юм уу эсвэл зүгээр Монгол Улсыг хорлох гэсэн хүмүүс байдаг юм уу? Эсвэл нам дотроо, нам гадна янз янзын юм яг хэн байдаг юм бэ? Энэ талаар ийм бодитой бус мэдэгдэхгүй мэдээлэл байгаад байна лээ. Үүн дээр та яг тодорхой ил тод мэдээлэл өгвөл түүний ярьдаг мэдээллийн зөрүүг, ойлголтын зөрүүг цаашдаа ч гэсэн нэг иймэрхүү юм гарах магадлалтай. Тэгэхээр үүн дээр цаашдаа, Монгол Улсаараа алдчихгүй байхад тодорхой хариулна уу.
ШИНЭ МЭДЭЭ




