МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

Б.Баярбаатар: Бид нар хойч үедээ юу хүлээлгэж өгөх юм

УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Баярбаатар байр сууриа илэрхийллээ.

Парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр тултал явна. Өнөөдөр энэ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал энэ парламентын засаглалтай шууд холбоотой. Тэгэхээр парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр бол онцгой анхаарах ёстой. Би энэ Ерөнхий сайдын УИХ-д оруулсан. Итгэл үзүүлэх тогтоол дээр парламентын засаглалыг төлөвшүүлэх гэдэг зүйл дээр бол дэмжиж байгаа. Би итгэл үзүүлнэ. Хоёрдугаарт магадгүй хамтарсан 10 сар ЗГ-ын хамгийн бүтээмжтэй 10 сар байсан байж магадгүй л болчихлоо. Одоо ингээд улс төржөөд. Дагаад эдийн засаг нь унаад амьдар амьжиргааны түвшин доошлоод. Бид нар шүүмжлэх амархан. Шүүх амархан. Эсэргүүцэх амархан. Эв алдах бүүр амархан. Ард түмэн итгэл үзүүлээд явах гэж байтал. Маш том явцуу эрх ашиг хөндөгдсөн учраас өнөөдрийн асуудал орж ирж байгаа. Бүх юм хугацаатай. Энэ парламентад сууж байгаа гишүүд ч хугацаатай, бүгд хугацаатай. Бид нар хойч үедээ ер нь юу хүлээлгэж өгөх юм. Эдийн засгаа өсгөнө гэж ярьдаг. Энэ түгжрэл утаа гээд олон асуудалтайгаа нүүр тулаад ярьдаг. Нийгмийн ёс суртахууныхаа асуудлыг ярихгүй юм уу. Өнөөдөр бид нарыг энэ сандал суудлын хэрүүл хийгээд сууж байхад Баян-Өлгий аймагт өсвөр насны 3 хүүхэд автомашины ослоор амь алдлаа. Замын-Үүд дээр өнөөдөр тээврийн 2 машин мөргөлдөөд 2 жолооч нь газар дээрээ амь насаа алдаж байна. Энд хайртай хүмүүсээ алдаад сууж байгаа гэр бүлийн хүмүүс нь өнөөдөр бид нарыг хараагаа зүхээд сууж байгаа шүү дээ. Тэгтэл бид нар энд нэг явцуу эрх ашиг яриад л, нэг цүнхний асуудал яриад л заримдаа бид нар яг ний нуугүй хэлэхэд өөрсдөөсөө ичих хэрэгтэй шүү дээ. Мундаг том улс төрчид. Цаашаа бид нар ингээд үлдсэн 3 жилдээ улс төржсөөр байгаад л таарах уу? Би АН-ыг бол Засгийн газарт сайн ажилласан гэж бодож байгаа. Ер нь шулуухан хэлье. Ардын нам өөрөө гэрээгээ зөрчсөн шүү. Түрүүлж бид нар шийдвэр гаргасан шүү дээ. Нэг талын шийдвэр. Гэрээн дээр чинь байгаа шүү. Юм үнэнээрээ байх дээрээ. Тэгэхээр бид нарт бол цаашаа эв нэгдэл хэрэгтэй. Бүтээн байгуулалт хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил бид нар явцуу ашиг сонирхолд хөтлөгдөж олон ЗГ-ыг унагаж олон ажлыг хойш нь тавьсныг бүгд л ярьж байгаа. Яг жилийн өмнө бид нар сонгуульд өрсөлдөөд л явж байсан. Одоо 1 сарын дараа бид нар засгийн газраа байгуулаад л парламентад тангаргаа өргөөд л хийнэ бүтээнэ гээд л. Одоо энийгээ бүгд ингээд мартчихаж байгаа юм уу. Бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой байх. Энэ жилийн өмнө хэлсэн ярьсан зүйлүүдээ тэр байгуулсан гэрээ контракт олон зүйлүүд дээрээ бид нар өөрсдөө хариуцлагатай хандаж байж дараа дараагийнхаа хариуцлагыг ярьсан нь зөв байх гэж бодож байгаа юм. Тийм учраас өнөөдөр би Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тал дээр саналаа өгнө.

ШИНЭ МЭДЭЭ