Л.Оюун-Эрдэнэ: Илэн далангүй олон асуудлуудыг ярина, ийм бодит дүгнэлт нийгэмд, парламент дотор үлдэх нь цаашдаа чухал сургамж болно
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
С.Эрдэнэболд гишүүний асуултад хариулъя. Хамтарсан Засгийн газрын байгуулагдаад ажиллахад давуу болон сул тал гардаг юм байна. Үүнийг би бүлэг дээр, Бага хурал дээр ч бас ярьсан. Давуу тал нь сая таны хэлдгээр үнэхээр АН болон бусад намаас томилогдсон сайд нар бүгдээрээ л кабинетын зарчмаар нэг баг болж ажилласан. Том асуудлууд нь саяын дурдагдсан энэ том төслүүд 10 сарын дотор бид нар 5,6 гацаж байсан шийдлүүдийг хийж чадсан. Зарчмын, идеологийн, үзэл бодлын маш их ялгаатай олон шийдвэрийг хамтарсны үр дүнд гаргаж чаддаг. Сул тал юу вэ гэхээр аль, аль нам дотор сайд болоогүй хэсэг дээр асар их хэмжээний, далд гомдол зангирдаг юм байна. Энэ нь өөрөө улмаар том асуудлууд болж, хяналт боллоо гэхэд орон нутагт ийм асуудлууд үүсээд байна. Томилгоон дээр тэрийг халчихсан байна, ийм агентлаг дээр байгаа хүн ийм мэдээллүүдийг аваад байна. Энэ нь өөрөө дараа, дараагийн асуудал дээр сөрөг, янз бүрийн улс төрийн үр дагавар дагуулж болзошгүй байна.
Таны хувьд АН-д арай илүү хөтлөгдөж байна. Зөвхөн л 2-3 намын дарга л шийдвэр гаргадаг болж байна. Олон асуудлууд үүсдэг юм билээ. Энэ бол суурь шалтгаануудын нэг. Улс төрийн үйл явдлууд болж өнгөрсөн. Энэ бүх зүйл дээр л бүлэг дээр байнга л би хамтарсан ЗГ-ыг хамгаалахын төлөө ажилласаар л байсан. Сүүлрүүгээ яг үнэнээ хэлэхэд жаахан ганцаардаж эхэлсэн. Гарахаа больж эхэлсэн, тайлбарлаад,тайлбарлаад нэмэргүй болж байсан. Ийм зүйлүүд болдог юм байна лээ. Тийм учраас би өнөөдөр бас итгэл үзүүлэх эсэх тухай энэ асуудлыг ярьж байгаа нь ч гэсэн, би дараа, дараагийнЗГ, дараа дараагийн парламентын гишүүдэд бас сургамж болж үлдээсэй. Тийм учраас нуугаад байх зүйл байхгүй. Илэн далангүй ярьчих нь өөрөө, төрийн протоколд ингээд үлдэх нь зүйтэй байх гэж бодсон.
Орлого нотлохтой холбоотой асуудлыг би 2025 оны 5 сарын 23-нд АТГ өгчихсөн. Бүх асуудлуудыг өнөөдөр ч гэсэн би нээлттэй дэлгэрэнгүй хариулахад бол бэлэн байгаа. Гэхдээ энэ асуудлыг аваад үзэхэд 23 настай тусдаа амьдарч байгаа хүү нь, хэн нэг хүнд хайр сэтгэлтэй болоод бөгж авч өгсний төлөө ЗГ огцорвол, цаашдаа энэ их олон геополитикийн сорилт дундуур тогтворгүй байдал үүснэ. Тийм учраас би өргөдлөө өгөөгүй. Үүний цаана суурь өөр асуудлууд байсан. Өнөөдөр энэ олон асуултын дунд би илэн далангүй л бас асуудлуудыг ярина. Тэгээд бодитой ийм дүгнэлт нийгэмд ч бай, парламентад ч бай дотор үйлдэх нь дараа дараагийн зүйлд одоо чухал сургамж болно гэж би бодож байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ



