2025.06.02
Улстөр
Т.Доржханд: Популизмаас сөрдөг байгаасай, эр зоригтой байгаасай
УИХ-ын чуулганы 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд асуулт асууж, үг хэлэв.
4 жил яг тэнд сууж байгаад сөрөг хүчний ажил хийсэн. Харин хамтарсан Засгийн газарт ороход асуудал нь өөр юм билээ. Гүтгүүлдэг, харлуулдаг, гэхдээ шүдээ зуугаад ачаагаа үүрээд явдаг. Монголын төр маш их сорилттой. Харин өнөөдөр бол эрх чөлөөгөө эдэлж байна. Тийм болохлоор шулуухан асууна, шулуухан ярина. Ерөнхий сайд Ардын намын дарга Оюун-Эрдэнийг өргөдлөө өгч болохгүй ээ харин Их хурал дээр асуудлаа оруулаад нээлттэй ярилц аа итгэх үү үгүй юу гэдгээ оруул гэж шахсан хүн нь би байгаа юм. Яагаад гэвэл надад эрх нь байгаа юм. Манай Хүн намынхан 3 жилийн хугацаанд бид нар Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг нийтдээ 170 гаруй сумаар тойрч явж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд ойлгуулсан юм. Үр дүнд нь өнөөдөр өнөөдөр 48 гишүүн өнөөдөр энд сууж байгаа. Энэ хүмүүс популизмаас сөрдөг байгаасай, эр зоригтой байгаасай, улс төрч байгаасай, институцийнхээ талд байдаг байгаасай. Ийм агуулгаар бид нар маш итгэлтэйгээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Энэ дээр манай энэ Оюун-Эрдэнэ болон Амарбаясгалан нар бол манлайлж ажилласан. Тухайн үед манай АН-ынхан дэмжихгүй байсан. Ганцхан Одонтуяа гишүүн дэмжиж байсан. Харин намын удирдлага нь өөрчлөгдсөн. Гантөмөр дарга багаараа орж ирсэн, дэмжсэн, ингээд хамтдаа энийг хийсэн. Тэгэхлээр Монгол Улс маань хөгжихгүй байсан. Хоёр талдаа гараад хэрэлдээд байсан. АНУ-ын тэр 1990 онд оруулж ирсэн энэ загвар чинь болохгүй юм байна аа гээд АНУ өөрсдөө бүх судлаачид нь болохгүй юм байна гээд дүгнэлтээ гаргачихсан. Нобелийн шагналтай 14 хүн нийтдээ 80 эрдэмтэд салбар салбараараа хөгжчихсөн орнууд дундаа манайх үзүүлэлтээрээ унаад байна аа гээд. Ингээд 2018 онд Засгийн газартаа зөвлөмж өгсөн байдаг юм. Энэ болохгүй байгаа юм байна. Тийм болохлоор бид нар баруун Европын загварыг оруулж ирье ээ гээд. Ингээд энэ хамтарсан ЗГ үүсэн байгуулагдах энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн юм. Энэ бол Монголын түүх.
Оюун-Эрдэнэ сайд та бол бид нарыг тогтвортой Засгийн газар байгуулахын тулд. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхийн тулд Хүн намыг орж ирж ажиллаач ээ гэж урилга өгсөн. Бид нар 2 өдөр бодсон. Тэгээд орж ирсэн. Орж ирэхдээ ямар нэгэн санал суудал гэж хараагүй юм. Ямар ч байсан энэ тогтолцооны өөрчлөлтийг Монгол Улсын соёл болгох ёстой юм байна үр дүнг нь иргэддээ өгөх ёстой юм байна гээд орж ирсэн. Өнөөдөр засгаас гарч явахад маш амархан. Ажлаа өгөхөд бүр амархан тантай санал нэг байгаа. Гэхдээ улс маань яах билээ. Би гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцаж байгаа. Гаднын хөрөнгө оруулалт 2012 оноос бид нар руу илүү хандаж байгаа. Учир нь та нар тогтвортой болсон байна. 126 парламентын 118 чинь та нар нэг талдаа гарсан байна. Дахиад 4, 8, 12 жил ингээд тогтвортой байдлыг үүсгэх боломжтой юм байна гээд. Энэ агуулгаар маш том хэмжээний хөрөнгө оруулалтууд наашаа харчихсан байсан. Одоо энэ яах юм.
Хоёрдугаарт нь би Африкийн 40 улсаар явж ажиллаж байсан Латин Америкийн 10-аад улсаар явж ажиллаж байсан. Дандаа хөгжиж байгаа орнууд. Хөгжиж байгаа орнуудын зовлон нь юу вэ гэхээр. Нийт 200 улсын 40 нь баялагтай байдаг юм. Энэ баялагтай улсын зовлон нь бизнесүүд нь нэг л хүнтэй харьцдаг юм. Олон хүнтэй харьцдаггүй юм. Ийм болохлоор тэнд авторитар дэглэм байдаг юм. Франко Африкийн улсуудад авторитар дэглэмтэй улс хөрөнгө оруулалт хийснээс болоод бас нэг хүний засаглал руу шилжсэн байдаг юм. Үүнийг манай Валютын сан, Дэлхийн банкны эдийн засагчид бүгдээрээ ярьдаг. Тэгтэл Монгол Улс маань яг ийшээгээ яваад байна. Монголын бүх том бизнесменүүд бүгдээрээ тэнд нэг хүнтэй л харьцсан нь дээр гэдэг дээр бооцоо тавьсан байна гэдэг нь харагдаад байна.
Түүний асуултад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ


