МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

С.Эрдэнэболд: АН-ын сайд нар том төсөл хөтөлбөрүүдийг алсын хараатай харж, гал атгаж ажилласан

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах байр суурийг илэрхийллээ.

Ер нь анх асуудал орлого нотол гэж гарсан. Энэ асуудал дээр МАН-ын Бага хурал шийдвэр гаргасан. Ерөнхий сайдаас асууж байгаа нь энэ хэр үндэслэлтэй болсон юм бэ? Өнөөдрийн энэ асуудлын ярианы дийлэнх хувь нь хамтарсан Засгийн газар буруу байсан, муухай байсан гэдэг сэдэв рүү орчихлоо. Намууд хамтрахдаа 578 зүйл заалттай байгуулсан 4 жилийн хугацаанд тодорхой зорилтуудыг тавьж, Хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг уриа бүхий мөрийн хөтөлбөрийг засгийн мөрийн хөтөлбөрийг байгуулсан. АН, Ардын нам 2-ын мөрийн хөтөлбөрийн ижилсэл сонгуулийн ижилсэл энэ засгийн мөрийн хөтөлбөр дээр 85,9% буюу бараг 86%-аар нийцэж байсан учраас АН-ын төлөөллийн төв байгууллага бол хамтрах нь зүйтэй гэдэг шийдлийг гаргасан. Хоёрдугаарт, 126 гишүүнтэй парламент болсон нь цаашдаа ер нь бид нар улс орны хэмжээний томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд талцаж, улс төржиж, популизмдаа идэгдэж, дороо хийрхэхээс илүү нийтлэг язгуур ашиг сонирхлын төлөө хамтраад явъя гэсэн эрмэлзэл дээр тулгуурласан.

Магадгүй 28, 32 онуудад ч гэсэн 126-тай парламентын илүү олон суудал авсан нам нь бусдадаа урилга тавиад хамтраад асуудлаа шийдэх ийм Герман маягийн соёл тогтоно гэж харж байгаа. Тэр утгаараа өнөөдрийн энэ хэлэлцэх асуудал дээр хамтарсан ЗГ-ыг нэг удаагийн энэ хэрчмээр нь биш, урт хугацаандаа улс төр, эдийн засаг, төрийн онолын зүй тогтлоор нь бид нар асуудалд хандмаар байгаа юм. АН-аас засагт ажилласан тэргүүн шадар сайд Лу. Гантөмөр эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг алсын хараатай харж, гал атгаж ажилласан. Ц.Туваан сайд олон жил гацсан олон асуудлууд дээр хувийн нэр хүндээ золиосолж, энэ талбарт ажилласан. Ц.Баатархүү мэдээлэл технологийн салбар нь өөрөө төрийн хүртээмжийг ахиулах боломж гэдэг утгаараа иргэдэд хүртээмжтэй төрийн үйлчилгээг сайн байлгахын төлөө ажилласан. Ж.Батсуурь сайд барилгын салбарт бас шинэ платформ, шинэ реформуудыг хийхийн төлөө зоригтой ажилласан. Р.Эрдэнэбүрэн сайд төдийлөн ил гараагүй ч гэсэн асар нухацтай бодлого барьж ажиллаж ажилласан.

С.Одонтуяа сайд ганцхан асуудлыг нь хэлэхэд Эгийн голын олон жил гацсан төслийг явуулж чадаж байгаа. Одбаяр сайд үнэхээр төрд царцанги байдалд бас хяналт хэрэгтэй юм, цэвэр агаар хэрэгтэй юм гэдгийг. Дотоод хяналт засагт сайн ажилласан. Энэ нь ч эхнээсээ гал аваад эсэргүүцлээ тулгараад эхэлсэн. О.Алтангэрэл сайд шударга ёсыг сахиулах том том санаачилгуудыг гаргаж, хүний эрхийн багц хөтөлбөрүүд хуулийн төслүүдийг оруулж ирсэн. АН засагт хамтрахаараа улс оронд сөрөг үр дагавар бий болгочихлоо гэсэн Пи арыг та юу гэж харж байна вэ? Монгол Ардын Бага Хурлаас АН-ыг гаргах шийдвэр гаргасан нь хэр шударга ёсонд нийцнэ гэж та үзэж байгаа юм бэ?

Эцэст нь хамтарсан Засгийн газар түүний эсрэг дангаараа олонх болсон нам нь Засгаа байгуулна гэсэн логик түр хугацааных гэж харж байгаа. Тийм учраас эдгээр зүйлүүдэд ул суурьтай хариулаач. Төгсгөлд нь сая та ТББХ-н дээр үг хэлэхдээ хэрвээ энэ зөвхөн орлогоо нотлох асуудал байсан бол би гараад уулзах байсан, харин томоохон асуудлууд байгаа учраас гэсэн Одоо таны хэлдгээр амаргүй нөхцөл байдлын тухай ярьж байна. Тэгэхээр Их хурлын чуулган дээр яг тэр шалтгаануудаа тайлбарлаж өгөөч. Орлогоо нотлохоос өөр ямар, ямар тодорхой үндэслэлүүд байсан юм бэ?

ШИНЭ МЭДЭЭ