2025.06.02
Улстөр
П.Сайнзориг: Улс төрийн хувьд ойлголцож байж томоохон төслүүд хөдөлсөн
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр суурь илэрхийллээ.
Монгол улсын нийтлэг эрх ашгийг л бодож шийдвэр гаргах ёстой. 1984 онд 4 дүгээр цахилгаан станцыг барьснаас хойш цахилгаан станцын эх үүсвэр барьж чадаагүй байгаа. Учир нь хоосон улс төржилт. Дулааны нэг станц барьсан. Тэр нь Амгалангийн станц. Тэр нь алдаг оног ажилладаг. Уул уурхайн томоохон төслүүд явж байгаа. ЗГХЭГ-ын дарга Учрал онож хэлсэн. Цэнгүүн гишүүнтэй чацуу ураны төсөл хөдөллөө гэж. Томоохон гэдэг юм уу сигналууд. Эдийн засгийг сэргээх итгэл найдварыг авчрах энэ төслүүд улс төрийн хувьд ойлголцож байж гарсан юм. Тэгэхээр энэ тодорхой түвшиндээ бас хуульдаа гэхээсээ илүүтэй Монгол Улсын нийтлэг эрх ашиг. Энэ 30 жил хий эргэсэн эс үйлдэхүйгээр чөдөрлүүлчихсэн байсан тушааг нь гаргаад хөдөлж болох юм байна гэдэг итгэл найдвар авчирч байсан юм болов уу гэж бодож байгаа юм. Тэгээд энэ дээр өнөөдөр цэг тавих уу, үгүй юу гэдэг дээр яриад байх шиг байна. Нууц санал хураалт байж болохгүй ээ. Ард түмэн энийг ойлгохгүй. Тийм учраас парламент ёсныхаа зарчмаар энэ зүйлүүдийг хийгээд явах ёстой Энийг нууц горим руу оруулна гэдэг бол цаана нь хуйвалдаан явна аа л гэсэн үг. Өнөөдөр яах вэ? хэд сонгогдоод ирэхээр нэг сайд болох бодолтой. Намтар дээрээ ямар ч байсан нэг сайд гээд бичиж Улс төрөөс буух ёстой гэдэг жижигхэн бодлууд бас байдаг юм байна. Улс төрчдөд энэ амбиц ерөнхийдөө парламент ёсыг, намын төлөвшлийг ер нь байхгүй болгодог юм байна. Залуу хүний хувьд үүнийг харж байна. Тиймээс ил тодоор явах ёстой.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд оруулж ирсэн зүйлүүдийг бид нар дэмжинэ дэмжихгүй гэдэг л санал гаргана хураана уу гэхээс биш тэн дээр нь засвар оруулж байгаад асуудлыг шийдэж өгнө гэдэг бол байж болохгүй. Тийм учраас үүнийг зарчмын хувьд хэлмээр байгаа юм. Парламент дээр хуулийг 50+1 босгоор баталдаг энэ заалтыг оруулж байхад миний бие хуульч хүнийхээ хувьд эсэргүүцэж байсан юм. Парламентыг бүрдүүлж байгаа олонхоо цөөнхийн гарт барьж өгдөг парламент ёсоо хоёрхон парламентын дараа байхгүй болгох энэ заалтыг орууллаа гэдгийг 2019 оны Үндсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байхад би ажлын дэд хэсэгт ажиллаж байсан хүний хувьд хэлж байсан. Харин Үндсэн хуулийг нийт сонгосон гишүүдийн 75. Органик хуулийг 66%-аар. Ердийн хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор шийдээд явж байж энэний цаана мэтгэлцээн дээрээ ямар нэгэн байдлаар парламент ёс ажиллаж байх ёстой байхгүй юу. Тэгтэл өнөөдөр бид нар 50+1 гэдэгзангыг парламент дээрээ тавьчхаад Ерөнхий сайд хэн байхаас үл хамаараад улс төрийн манлайлан авч явах гэж байгаа хүн чинь энэ бодлого шийдвэрийг авч явах бүтцээ л харна шүү дээ. Тэгэхээр энэ бүтцийг оруулаад ирэхээр үндсэн хуулийн бус ч гэдэг юм уу стандарт бус ч гэдэг юм уу ийм зүйлүүдийг ерөөсөө ярьж болохгүй. Хүссэн хүсээгүй энэ Оюун-Эрдэнэ гэдэг хүн ажиллаж байгаа эсэхээс хамаараад. Дараа нь хэн ч байсан хамаагүй яг тэр хүний зовлон яг адилхан байх болно.Хууль зүйн талаасаа би хэлж байгаа. 2019 онд парламентыг ийм хамтрал руу явуулахаас өөр аргагүй байдал дээр буюу үндсэн хуулийн өөрчлөлтийг хийчихсэн. Энийг хууль тогтоомжийн ангилал батлах квотоо зөв болгож байж парламент ёсыг бэхжүүлдэг орнууд авч явдаг.
ШИНЭ МЭДЭЭ
