МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.02
Улстөр

Б.Баярбаатар: Парламентын засаглалтай улс гэдгээ цаашдаа төлөвшүүлэх шатан дээр илүү анхаарах ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025/06/02 өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжиж байна. Түүхэндээ анх удаа энэ итгэл үзүүлэх тогтоол орж ирж байна. Нэг талаараа соёл гэж харж байгаа.Өнөөдөр өглөө МАН-ын бүлэг хуралдсан. Бүлэг дээр ямар нэгэн хайрцагласан шийдвэрийг гаргаагүй. Өнгөрсөн 7 хоногт МАН-ын Бага хурал хуралдсан. Үүн дээр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг яриагүй шийдвэр ч гараагүй. Энэ бол цэвэр эрх зүйт төрийн зарчмаараа бол парламентын эрх үүрэг. Энэ үүрэг яг энэ цаг мөчөөс л эхэлж хэрэгжиж эхэлж байгаа шүү. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал нээгдсэнээр. Тиймээс парламент эрхээ эдлэх ёстой. Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон парламенттай хандсан хандлага. Өнөөдөр бид нар гүйцэтгэх засаглал түүний тэргүүнийг парламент томилно буцаагаад парламент л чөлөөлнө. Хариуцлагын асуудал парламент дээр л хамаатай. Өнөөдөр бид нар парламентын засаглалтай улс гэдгээ өнгөрсөн хугацаанд ч, өнөөдөр ч, цаашдаа ч бид нар энийг төлөвшүүлэх шатан дээр бол илүү анхаарах ёстой. Тэгж байж хяналт энэ харилцан эрх мэдлийн хуваарилалт чинь өөрөө тэнцвэржих юм аа. Энэ байр сууринаас хандаж байгаа учраас би Төрийн байгуулалтын байнгын хорооныхоо гишүүний зүгээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжиж байр сууриа илэрхийлж байна.

ШИНЭ МЭДЭЭ