Л.Гантөмөр: АН-ын 8 сайд Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн. Цаашид МАН-тай хамтрах боломжгүй
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр
2025.06.02
Улстөр

Л.Гантөмөр: АН-ын 8 сайд Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн. Цаашид МАН-тай хамтрах боломжгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, АН-ын 8 сайдөргөдлөө биччихсэн. Ерөнхий сайдын тухайд энд би элдэв юм хэлэх нь жудаггүй хэрэг болно. Тухайлбал, бид хамтраад Монгол Улсын эрх ашиг нэгтгээд, баялгийн сангаа бий болгохыг зориод, 14 мега төслөө хөдөлгөе гээд олон шуурганы дундуур хамт зүтгэчхээд ерөнхий сайдыг ийм тийм гэх нь "жудаггүй хэрэг" болно. Та бүхэн энэ жудаггүй байдлыг битгий шаардаарай гэж хэлмээр байна. Бид өнөөдрөөс өргөдлөө оруулж өгнө. Итгэл үзүүлэх эсэх асуудал бол Их хурлын бүрэн эрхийн асуудал. АН-ын бүлэг ямар байдлаар санал хураах, ямар дүгнэлт гаргах вэ гэдгээ эцэслэн шийдээгүй байна.

Итгэл үзүүлэх эсэх нь 3 зүйл дээр томьёологдоод байна. Нэгдүгээрт, бид баялгийн сангийн эсрэг биш байна гэдгээ АН бүлэг хэлж байна. хоёрдугаарт,  нь мега төслүүд хөдөлж байж Монголын эдийн засаг явна. Хүнд үедээ Монголчууд эв эеэ сахихаас өөр аргагүй. Сайн сайхан үедээ бол эргэж мэтгэлцээд явдаг ийм өдрүүдийн тухай... 

АН-ын 8 сайд Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн. Цаашид МАН-тай хамтрах боломжгүй. Улс төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүсийг үлдээх эсэхийг тохиролцох эрх бидэнд байхгүй. Улс төрийн том ойлголцол энд хүрээд зогсож байна. Улс орны эрх ашгийг улдан эсэргүүцсэн улс төрийн шийдвэрийг бид гаргахгүй. Одоо бол 3 асуудал тавьсан итгэл үзүүлэх эсэх асуудлыг тойроод бүлэг хэлэлцүүлэг хийж байна. Олон янзын бодол санаа байна. Цаашдын засаглал ямар байх вэ, дараагийн Ерөнхий сайд нь яг хэн болох юм, гэх мэтчилэнг тойроод ярьж байгаа зүйл зөндөө байна гэв.

ШИНЭ МЭДЭЭ