Х.Нямбаатар: Өөрийгөө ялсан хүн бүхэнд баяр хүргэе!
2025.05.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Х.Нямбаатар: Өөрийгөө ялсан хүн бүхэнд баяр хүргэе!

Арав дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт өнгөрөгч Бямба гарагт /2025.05.24/ амжилттай зохион байгууллаа.

Гүйлтэд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож, 500 метрээс 42 км хүртэл зайд гүйв. Энэ жилийн хувьд 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйсэн юм. Энэ үеэр спорт, урлаг, эрүүл мэнд, хоолны үйлчилгээг энэ үеэр үзүүлж байв.

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монголд гүйлтийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Олон улсын гүйлтийг “өдөрлөг”-ийн хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Марафонд гүйж буй хүн бүр ялагч. Өөрийгөө ялсан хүн бүхэнд баяр хүргэе.” гээд өсвөр, залуу үеийнхэн маань өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдар, оюуны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх гүйлтийн спортыг сонирхож, хичээллэхийг уриалсан юм. 

Марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх, барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлснийг “Hipay” компани хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллажээ. “Улаанбаатар марафон”-д сайн дурын 450 залуу ажиллажээ.

ШИНЭ МЭДЭЭ