2025.05.23
Эдийн засаг, Худалдаа
Г.Уянгахишиг: 2026 оноос хэд хэдэн том төслүүдийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр импортын өсөлт дунджаар 8 орчим хувьд хадгалагдахаар байна гэжээ, үйлдвэрүүдийг барьж, санхүүжилтийн шийдэж чадах уу!
УИХ-ын чуулганы /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг дараах байр суурийг илэрхийллээ.
Ихэнх асуултын хариулт өмнөх гишүүдийн асуултуудаар давхцаад явчихлаа. Жишээ нь энэ төлөвлөгдөж яригдаж байгаа, Татварын багц хуулийн нөлөөллийг оруулсан байгаа болов уу. Төсөвт нөлөөлөхгүйгээр санхүүжилтийн эх үүсвэрүүдийг ашиглах боломж гаргах, энэ тал дээр нөлөөллүүд нь тусаад орсон юм болов уу. Өнгөрсөн 2025 оны төсөв батлах үеэр,төсвийн хүрээний мэдэгдлийн мэдээллийг өөрчилж байсан. Энэ жил ийм зүйл давтагдахгүй байх гэдэг хүлээлттэй байгаа. Гадаад худалдааны урсгал тэнцэл дээр ерөнхийдөө алдагдалтай гараад байна.Түүн дээр нэлээн асуудал үүсээд байсныг ойлгож байгаа. Энэ танилцуулга дээр бичсэнчлэн, Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2026-2028 онд дунджаар 3,2 орчим тэрбум амдолларын ашигтай байх төлөвтэй байна гэсэн байна. Үүн дээр нөлөөлж буй нөлөөллүүдээс нэг тодруулж асуух зүйл байгаа. Нэгдүгээрт алт олборлолтыг дэмжих арга хэмжээнүүд хэрэгжих учраас, алт тушаалт болон олборлолт нэмэгдэнэ гэсэн байна. Үүн дээр ямар бодлого, хөтөлбөрүүд байгаа юм бол. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Мөн ХАА болон боловсруулах салбарын үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр ноолуур, арьс шир, мах, малын мах зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт дунджаар 10 орчим хувиар өсөхөөр байна гэж байгаа. Үүнийг ямар санхүүжилтийн эх үүсвэрээр төлөвлөсөн байгаа вэ? Гадаад зээл, төр хувийн хэвшлийн түншлэл гэдгээр төлөвлөчихсөн байдаг. Энэ санхүүжилт,хууль эрх зүйн орчин бүрдэхгүй байх ийм нөхцөл байдлууд үүсэх юм биш биз. 2026 оноос бүтээн байгуулалт нь шинээр эхлэх, зэс хайгуулуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс химийн цогцолбор зэрэг том төслүүдийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр импортын өсөлт дунджаар 8 орчим хувьд хадгалагдахаар байна гэж байгаа юм. Энэ үйлдвэрүүдийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг яаж харж байгаа вэ? Үүнийг хэрэгжүүлж чадах уу?
ШИНЭ МЭДЭЭ


