МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.05.23
Гадаад харилцаа

Д.Энхтүвшин: Олон улстай хийж байгаа гэрээ хэлэлцээрийн төслүүдэд жишиг стандарт байх ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.23/ хуралдаанаар   Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Казакстан болон Австри Улстай хийсэн гэрээг харахаар зөрүүтэй зүйл их байна. Гэрээний бүтэц, нэр томьёо, нэрээсээ эхлээд зөрүүтэй харагдаад байна. Нөгөө талаасаа тавьсан саналыг голдуу хүлээж авч байна уу? Хэлэлцээрийн түвшин ямар явж байна. Манай тал илүү давамгай оролцдог байсан бол зарим зүйлийг нь стандартчилахаар юмнууд харагдаад байсан. Сүүлийн үед УИХ руу орж ирж байгаа гэрээнүүд болон ялангуяа гадаад улстай хийж байгаа гэрээнүүдийг харахаар Монголын тал гэхээсээ илүү нөгөө талынхаа тавьсан саналыг хүлээж аваад байгаа тал харагдаад байгаа. Хятадтай хийсэн гэрээ, Оростой хийх гэж байсан гэрээний төслүүдийг харахаар үг үсэг, найруулгын хувьд манай тал хэлэлцээрт оролцоогүй, хэлэлцээр хийгээгүй юм шиг харагдаад байна лээ. Австрийн хэлэлцээрт орохдоо манай тал ямар оролцоотой ажилласан бэ? Цаашдаа иймэрхүү хэлэлцээрүүд дээр ямар жишиг, стандартууд барьдаг вэ?

Түүний асуултад ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан сайд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ